Шавар эмчилгээ
0₮
үзсэн тоо:
686
Ангилал:
Эрүүл мэнд
Шинэчлэгдсэн огноо:
2021-06-28
Худалдаж авах
Сагсанд хийх
  •  Хужиртын эмчилгээний шавар нь хүний бие эрхтэн системийн тогтолцоонд нэн шаардлагатай эрдэс бодисуудаар баялаг юм. Тухайлбал, гидрокарбонат-хлорт-натри-калийн сул хүчиллэг орчинтой, дунд зэргийн эрдэсжилттэй, хүхэрт устөрөгчийн сулавтар үнэртэй хөрсний ургамлын үлдэгдэл, ургамлын ялзмагийн хольцтой хүхэрлэг шавар юм. 

             Шавар эмчилгээ нь цэвэр байгалийн органик шаврыг зохих хэмд халааж, рашаанаар баяжуулах ба рашаан, шаврын нийлмэл микро элементийн цогц байдлаар дамжуулан аливаа өвчин эмгэгийг анагаах үйлчилгээтэй. Хүний биед түрхэж, зохих хугацаанд дулааныг тусгай хөнжлийн тусламжтайгаар хадгалж эмчилнэ.

            Рашаан, шаврын хосолсон эмчилгээ нь хүний биеийг амин дэмээр тэтгэх, эрдэс бодисоор хангах, бодисын солилцоог эрчимжүүлэн, эрхтэн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, дутагдаж буй микро элементийг нөхөн, өвчнийг анагааж, урьдчилан сэргийлэх давуу талтай.

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.
Хужирт тур ХХК
Platinum member
77188888
marketing@khankhujirt.mn
Өвөрхангай, Хужирт, 5-р баг, Шунхлай, 0
Байгууллагатай холбогдох
Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд