ГОЁЛ КАШМЕР ХХК
Шинэчлэгдсэн огноо:
2023.12.12 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Ноос ноолууран эдлэл

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (2 хороо, Хивсний үйлдвэрийн баруун талд, БТТ төвийн байр, 1давхарт, 102, 103 тоот)

Байгууллага 77773339
  • 609
    Нийт хандалт
    Нийт бүтээгдэхүүн
      Бүтээгдэхүүн, үйлчилгээ
      Нийт бүтээгдэхүүн
      156

      Ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж өдгөө 16 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Гоёл Кашмер” ХХК нь 200 орчим чадварлаг хамт олноос бүрдэж амжилттай үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч, шилдэг татвар төлөгч байгуулага юм.

      Загвар болон чанарыг эрхэмлэж үйлчлүүлэгчид, харилцагчдынхаа сэтгэл ханамж, хүсэл сонирхол, гадаадын болон үндэсний хэв загварын чиг хандлагыг хослуулан ажилладаг бөгөөд чанартай бүтээгдэхүүн, давтагдашгүй загвар, найдвартай үйлчилгээгээр хэрэглэгч харилцагчдынхаа итгэлийг дааж ажилласаар байна. 2018 оноос үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын удирдлагын стандартыг амжилттай нэвтрүүлсэн юм.

      Манай компани нь салбартаа тэргүүлэх зэрэглэлийн үйлдвэрлэгч болох Япон улсын SHIMA SHEIKI, Италийн Complett брэндийн тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бөгөөд жилдээ 60 гаруй мянган сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. Мөн 2015 онд Швейцарь улсын Tes Tex лаборатороор өөрсдийн үйлдвэрлэсэн ноос ноолууран бүтээгдэхүүний чанарыг албан ёсоор батлагаажуулсан бөгөөд дэлхийн чанар стандартад нийцсэн бүтээгдхүүнийг 11 салбар дэлгүүр, 8 гэрээт борлуулагчийн сувгуудаар дамжуулан дотоодын зах зээлд нийлүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргэдэг нь дотоодын зах зээлийн 10 орчим хувийг дангаар эзэлдэг. Мөн ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ, АНУ, Швейцарь зэрэг 10 гаруй гадаад орны харилцагчидад өөрийн нэрийн 100% ноолууран, тэмээний ноосон болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ "ГОЁЛ КАШМЕР" болон “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор нийлүүлж байна.

    • Намуунбайгал
      Намуунбайгал

    Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд