EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
Түгээмэл асуулт, хариулт

1. TradeMongolia.MN вэб сайтад нэгдсэнээр ямар давуу талууд бий болох вэ?

  • Үндэсний хэмжээний ААН-үүдийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд нэгдэх, мэдээллээ эмх цэгцтэй нэг байршилд төвлөрүүлэн нийтэд хүргэх,
  • TradeMongolia.MN вэб сайтыг ашиглан байгууллагынхаа бүтээгдэхүүн үйлчилгээний маркетингийн сувгийг нэгээр нэмэгдүүлэх,
  • Өөрсдийн цахим хаяггүй жижиг дунд аж ахуйн нэгжүүд хувийн орон зайгаа үүсгэх, бараа бүтээгдэхүүн, байгууллагынхаа талаарх нийтлэл, арга хэмжээ, зөвлөмж, ярилцлага, мэдээлэл зэргийг нийтэд мэдээллэх, түгээх, сурталчлах,
  • Өргөдөл гомдолоор дамжуулан бизнесийн орчин дахь хүнд суртал, дарамт шахалт, бизнест учирч буй хүндрэл бэрхшээлийг холбогдох байгууллагад хүргэж шийдвэрлүүлэхийн тулд олон нийтэд хандан дэмжлэг авч МҮХАҮТ-аар дамжуулан тухайн байгууллагад дуу хоолойгоо хүргэх,
  • Хэрэглэгч өөрийн оруулсан бүх мэдээллийг засварлах, устгах, удирдах бүрэн боломжтой
  • Бусад ААН байгууллага, хувь хүмүүстэй холбоо тогтоох, харилцан хамтран ажиллах бизнесийн төрөл бүрийн санал тавих, 
  • Нэмэлт төлбөр төлж бараа бүтээгдэхүүн, байгууллагаа онцолж харуулах, 

2. Байгууллагынхаа мэдээллийг хэрхэн вэбсайтад байршуулах вэ?

  • МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн анкетыг бөглөж гишүүн болсноор trademongolia.mn вэб сайтын хэрэглэгч болох ба дараах ерөнхий мэдээллүүдийг уг сайтад байршуулна. Үүнд:
    • Эдийн засгийн ангилал
    • Салбар, чиглэл
    • Аймаг/хот, сум/дүүрэг
    • ААН-ийн хэлбэр
    • Байгууллагын утас
    • Цахим шуудангийн хаяг
    • Хаяг, байршил
    • Ажиллах цагийн хуваарь
    • Олон нийтийн сүлжээний хаягууд 

3. Байгууллагынхаа мэдээллийг хэрхэн шинэчлэх вэ?

  • МҮХАҮТ-ын гишүүнчлэл хариуцсан ажилтнаас авсан нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан тохиргоо хэсгийн үндсэн мэдээлэл засах цонхыг бөглөж хүсэлтийг илгээснээр тодорхой хугацааны дараа мэдээллийг шинэчлэх боломжтой. 

4. Танилцуулгаа хэрхэн оруулах вэ?

  • Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан тохиргоо хэсгийн бусад мэдээллийг засах цонхыг нээснээр байгууллагын лого, цагийн хуваарь, олон нийтийн сүлжээний холбоосууд, газрын зураг мөн байгууллагынхаа танилцуулгыг засварлах боломжтой болно. 

5. Мэдээлэл, үйлчилгээг хэрхэн оруулах вэ?

  • Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан тохиргоо хэсгийн мэдээ цэсний шинээр нэмэх товчлуурыг дарснаар мэдээлэл оруулах хүсэлтээ админд илгээж болно. Мэдээлэл үйлчилгээ нь хүлээгдэж буй мэдээлэл, нийтлэгдсэн мэдээлэл гэсэн төлөвтэйгээр харагдана.

6. Байгууллагын менежер нэмэх нь ямар ач холбогдолтой вэ? Ямар ажилтныхаа мэдээллийг оруулах нь зохистой вэ?

  • Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан тохиргоо хэсгийн менежерүүд цэсний шинээр нэмэх товчлуурыг дарснаар байгууллагынхаа менежерийг нэмэх боломжтой болно. Ингэснээр танай байгууллагатай бусад зочид, хэрэглэгчид цаг алдалгүй шууд холбоо барих ач холбогдолтой. Байгууллагынхаа үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг илүү сайн мэддэг зөвлөгөө мэдээллийг цаг алдалгүй тухайн хэрэглэгчдэд хүргэх боломжтой ажилтныг вэб сайтад нэмэхийг МҮХАҮТ-аас та бүхэнд зөвлөж байна. 

7. Олон бүтээгдэхүүн оруулах боломжтой юу?

  • МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн ангилалаас хамааран бүтээгдэхүүн оруулах тоо харилцан адилгүй байна.

8. Газрын зураг дээр байгууллагын хаяг байршлыг хэрхэн нэмж оруулах вэ?

  • Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан тохиргоо хэсгийн байгууллага цэсний бусад мэдээллийг засах товчлуурыг дарснаар газрын зураг дээр байгууллагын байршилыг зааж өгнө.

9. Таны оруулсан мэдээлэл вэб сайтад шууд нийтлэгдэх үү?

  • Таны оруулсан мэдээлэл үйлчилгээ, бүтээгдэхүүн, бизнес санал, өргөдөл гомдол вэб сайтад шууд орох боломжгүй ба зөвхөн оруулах хүсэлт илгээнэ. Тус хүсэлтийг хүлээн авч вэб сайтын зохицуулагч тодорхой хугацааны дараа нийтлэхийг анхаарна уу!

10. Вэб сайтад нийтлэсэн мэдээллийг цааш нь түгээж болох уу?

  • Тухайн вэб сайтад нийтлэгдсэн ямар ч мэдээллийг хэрэглэгч, зочид түгээж болох ба олон нийтийн сүлжээнд оруулах товчлуурыг ашиглан түгээх боломжтой.

11. Хэрэглэгч оруулсан мэдээллүүдээ засах боломжтой юу?

  • Хэрэглэгч өөрийн оруулсан бүх мэдээллийг засварлах, устгах, удирдах бүрэн боломжтой. Илгээсэн өргөдөл, гомдлын хүсэлтийг вэб сайтад нэгэнт нийтлэсэн тохиолдолд засварлах боломжгүй. Хэрвээ хүлээгдэж буй горимд байгаа тохиолдолд агуулгаа дахин засварлах боломжтой. Өргөдөл гомдлоо оруулахдаа агуулга, зураг, гарчиг зэргийг сайтар нягталж эцсийн байдлаар болсон тохиолдолд хадгалах товчлуурыг дарж илгээхийг анхаарна уу.

12. Хэрэглэгч нэвтрэх нэр нууц үгээ хаанаас авах вэ?

  • Хэрэглэгч МҮХАҮТ-ын танхимд гишүүнээр элсэж албан ёсны гишүүнчлэлтэй болсноор TradeMongolia.MN вэб сайтад нэвтрэх эрх үүснэ. Нэвтрэх нэр, нууц үгийг Танхимын Гишүүнчлэлийн газраас таны цахим шуудангийн хаяг руу илгээх болно.

13. Нууц үгээ мартсан бол хэрхэн сэргээх вэ?

  • Хэрвээ хэрэглэгч нууц үгээ мартсан бол хэрэглэгчийн нэвтрэх хэсэгт байрлах нууц үг мартсан хэсэг рүү орж байгууллагын регистрийн дугаараар бүртгэлтэй цахим шуудангийн хаяг руугаа шинэчилсэн нууц үгээ авч сэргээх боломжтой. 

14. Танай байгууллагын нэр болон мэдээлэл тус сайтаас олдохгүй бол хэнд хандах вэ?

  • Танай байгууллагын мэдээлэл олдохгүй байвал membership@mongolchamber.mn цахим шуудангийн хаяг болон 7727-7070 /2/ утсаар (ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цагийн хооронд) Гишүүнчлэлийн газарт хандан шийдвэрлүүлнэ.

15. Хуурамч, худал агуулгын талаарх мэдээллийг бидэнд хэрхэн өгөх вэ?

  • Та TradeMongolia.MN вэб сайтын хөлний цэсэнд байрлах санал, хүсэлт цэсийг ашиглан хуурамч, худал, оюуны өмчийн зөрчилтэй агуулгын талаарх мэдээллийг бидэнд илгээх боломжтой. Эсвэл 7727-7070 /2/ утсаар (ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цагийн хооронд) Гишүүнчлэлийн газарт хандана уу. Баярлалаа.