EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлого нь TradeMongolia.MN цахим хуудсыг хэрэглэх, мэдээлэл авахтай холбогдон хувийн мэдээллийг хэрэглэгчээс авах болон ашиглахтай холбоотой мэдээлэл өгөх зорилготой юм.

Хувийн мэдээлэл цуглуулах, түүнийг ашиглах

TradeMongolia.MN цахим хуудсыг хэрэглэх, ашиглах явцад бид танд үйлчилгээ үзүүлэхийн тулд тантай хэрхэн холбогдож болох бусад мэдээллийг асууж болно. Хувийн мэдээлэл гэдэгт таны овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг гэх мэт мэдээллийг хэлнэ.

  • Бид зөвхөн хэрэглэгчийн мэдээллийг өөрөө бөглөж өгсөн, вэб сайтад нийтлэхийг зөвшөөрсөн тохиолдолд автоматаар нийтлэнэ.
  • Хэрэглэгч ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно.
  • Бид үйлчилгээний шинэ боломжууд, сурталчилгаа, бусад мэдээллийг цахим хаягаар илгээж болно. 
  • Хувь хүн /Менежер/ өөрийн сонголтоор мэдээлэл авахаас татгалзах боломжтой ба Илгээж байгаа цахим шуудангийн агуулга бүрийн төгсгөлд жагсаалтаас хасуулах Unsubscribe гэсэн холбоос бий.

Cookie

Cookie гэдэг нь тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан жижиг файлууд бөгөөд таны зочилсон цахим хуудаснаас компьютерт илгээгдэж хатуу дискэнд хадгалагддаг. Бид олонх цахим хуудасны нэгэн адил Cookie файлаар дамжуулан мэдээлэл хадгалдаг бөгөөд та cookie хадгалахгүй байх тохиргоог өөрийн компьютерт тохируулах боломжтой.

Аюулгүй байдал

Хэрэглэгчдийн мэдээлэл бидэнд маш чухал ба аюулгүй, найдвартай хамгаалахын тулд бид боломжит бүх арга хэмжээг авдаг. Гэхдээ бид танд бүрэн баталгаа өгч чадахгүй бөгөөд танай байгууллагыг ч бас энэ тал дээр бидний өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөн хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Та өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд дараах зөвлөмжийг дагана уу. Үүнд:

  • Нийтийн эсвэл бусдын компьютер, гар утас зэрэг төхөөрөмжид хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгээр холбогдохоос аль болох зайлсхийх
  • Үнэгүй, олон нийтийн WI-FI сүлжээг ашигласнаар таны бүх мэдээлэл WI-FI цацсан этгээд рүү дамжиж байгааг анхаарч, болгоомжтой ашиглах 
  • Нууц үгээ хэн нэгэнд хэлж өгөхгүй байх, нууц үгээ тогтмол өөрчилж байх зэргээр хамгаалах арга хэмжээ байнга авч байхыг зөвлөж байна.

Бусад холбоос

TradeMongolia.MN вэб сайт нь төрөл бүрийн салбарын байгууллагын танилцуулга, мэдээлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүн, бизнес санал, өргөдөл, гомдол зэрэг үйлчилгээний онцлогтой холбоотойгоор янз бүрийн цахим хуудасруу хандсан холбоосууд агуулж болно. Гэхдээ гуравдагч этгээдийн цахим хуудас, агуулгыг бид удирддаггүй, хариуцдаггүй учраас тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй бөгөөд хэрэглэгч таныг үйлчилгээний нөхцөлтэй урьдчилан танилцахыг зөвлөж байна.

Журамд өөрчлөлт оруулах

Бид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, аюулгүй болгох, таны хувийн мэдээллийг нууцлах, нууцыг хадгалах зорилгоор энэ журмыг гаргасан бөгөөд шаардлагатай тохиолдолд байнга сайжруулж байх үүрэгтэй.

Бид энэ журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд өөрчлөлт оруулсан өдөр буюу системд заагдсан "Сүүлд шинэчилсэн" өдрөөс эхлэн шинэчилсэн журам мөрдөгдөнө.

Энэ өдрөөс хойш та хуудсыг ашиглавал шинэчлэгдсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм. Иймд та журам шинэчлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж байна уу.