Завхан Баялаг ХК
Шинэчлэгдсэн огноо:
2023.09.13 12:01
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ Хөнгөн үйлдвэр Гэрээ, захиалгаар хийдэг бөөний худалдаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Завхан аймаг, Улиастай сум (Завхан Баялаг)

Байгууллага 99113306
  • 1215
    Нийт хандалт
    Нийт бүтээгдэхүүн
      Бүтээгдэхүүн, үйлчилгээ
      Нийт бүтээгдэхүүн
      156

      ЗАВХАНБАЯЛАГ ХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

      ЗавханБаялаг ХК хүнсний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Завхан аймгийн Улиастай хотод төв үйлдвэр, Тосонцэнгэл болон Улаанбаатар хотуудад төлөөлөгчийн газар, Баялаг төв худалдааны салбартай. Монгол түмнийхээ эрүүл мэндийг хамгаалж, амин дэмээр баялаг, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ хэрэгцээ таашаалд нь нийцүүлж, сүүлийн үеийн технологи, олон улсын стандартыг ханган үйлдвэрлэн худалдаалж, бүс нутагтаа төдийгүй Монгол улсын зах зээлд тэргүүлэгч байх зорилт тавин ажилладаг.

      Манай үйлдвэрийн түүхийн хуудас:

      1925 онд Архины хороо нэртэй анх байгуулагдсан.

      1935 оноос Сангийн архины 4-р хэлтэс

      1941 оноос Идэш тэжээлийн комбинат

      1960 оноос Хүнсний үйлдвэр

      1992 оноос ЗавханБаялаг ХК болж зохион байгуулагдан ажиллаж байна.

      ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ:

      • 300 тонн архи, ундаа, жүүс
      • 150 тонн дарс, ликёр
      • 300 тонн цэвэр ус
      • 5 тонн цай
      • 50 тонн чихэр
      • 1000 тонн иоджуулсан давс
      • Мод үржүүлэг, жимс жимсгэний аж ахуй
      • Гадаад, дотоод худалдаа эрхэлж Улиастайд 2, Тосонцэнгэлд 1 бөөний төв ажиллуулж байна.

      ШАГНАЛ:

      • Хүнс үйлдвэрлэгч улсын тэргүүний үйлдвэр
      • Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага
      • Монгол улсын найдвартай татвар төлөгч байгууллага
      • МУ-ын Гаалийн итгэл хүлээсэн аж ахуйн нэгж-ээр шалгарч Ногоон батламж хүртсэн
      • Улсын тэргүүний хүнсний ногоо жимс, жимсгэний үйлдвэр
      • 2005, 2006, 2013, 2018 онуудад МҮХАҮ танхимын ИНТЕРПРЕНЁР-оор шалгарсан
      • Стандарт хэмжил зүйн байгууллагын Чанарыг эрхэмлэгч байгууллага
      • ҮХААЯ-наас зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд-2014 үзэсгэлэнгээс Эрүүл хүнс-2014 өргөмжлөл, Шилдэг органик бүтээгдэхүүн өргөмжлөл
      • Баруун бүсийн эдийн засагт нөлөө үзүүлэх шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
      • Баруун бүсийн эдийн засагт нөлөө үзүүлэх шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
      • Аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж 4 удаа
      • Аймгийн шилдэг аж ахуйн нэгж 5 удаа 6 жил дараалан Аймгийн ТОП 10 аж ахуйн нэгж –ээр шалгарсан
      • Эх орны шим үзэсглэлэн үзэсгэлэн худалдаанаас Шилдэг маркетингтэй байгууллага-аар шалгарч цом, өргөмжлөл
      • Ургацын баяр-2014 үзэсгэлэнгээс Шилдэг жимс жимсгэнэ тариалагч цол, өргөмжлөл

      ХУДАЛДААНЫ ЦЭГҮҮД:

      • Баялаг Төв супермаркет
      • Номин сүлжээ дэлгүүрүүд
      • Скай их дэлгүүр
      • Оргил сүлжээ дэлгүүрүүд
      • Баясах сүлжээ дэлгүүрүүд
      • Home plaza сүлжээ дэлгүүрүүд
      • Дархан хотын Ижий зах
      • Эрдэнэт хотын Бат-Ач ХХК-ий бөөний дэлгүүр
      • Архангай, цэцэрлэг, бүрэн ар ХХК-ий дэлгүүр
      • Улиастай, ЗавханБаялаг ХК-ийн нэрийн барааны дэлгүүр
      • Завхан аймгийн Тосонцэнгэл сум Өвөгдэй, тус сум Дружба, Асгат сумын Цэцэн, Нөмрөг сум Хөдрөг Харз ХХК, Тэлмэн сум Номун Ундрах, Их Уул сум Наран булаг, энх чандмань, Шилүүстэй сум Уулдалай дэлгүүр, Түдэвтэй сум Жамух хоршооны дэлгүүр
    Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд