EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
ХИМИЙН БОДИСЫН АГУУЛАХ
0
Үзсэн тоо : 1704
Ангилал : Тоног төхөөрөмж
Шинэчлэгдсэн огноо: 2021-05-20
  • Очир Ундраа ХХК-ийн “Химийн бодис, пиротехникийн агуулах” нь Налайх дүүргээс 5 км зайд,  тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлаж байна. Энэхүү химийн бодисын агуулах нь өөрийн эзэмшлийн 1,299м2 газарт бөгөөд олон улсын жишигт нийцсэн иж бүрэн агуулах юм. Монгол Улсын “Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулахын стандарт MNS 6458:2014", “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”, "Химийн бодисуудын хор аюулын лавлах, пиротехникийн хэрэгслийн үйлдвэрлэгчээс өгч буй ашиглалт аюулгүй ажиллагааны заавар"-т заагдсан дүрэм журмуудын дагуу өдөр тутмын үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна. 
    Энэхүү агуулах нь 24 цагийн харуул хамгаалалт, камерын иж бүрэн систем, галын аюулаас сэргийлэх систем, агуулахын зааварчилгааны болон анхны тусламжийн өрөө, сайжруулсан шороон зам, барааг ачиж буулгахад тохиромжтой цементэн талбайтай бөгөөд ачиж буулгах суурин кран байрлуулах, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бид бүхэн тус агуулахыг түрээслэх хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжтэй хамтран ажиллахад бэлэн бөгөөд бидэнтэй 75757979 дугаараар холбогдож, мэдээ, мэдээлэл аваарай. 


    #Ochir_Undraa_Group #Таны_амжилтын_ундраа #Очир_Ундраа_Групп #Химийн_бодис_агуулах #Агуулах_түрээс

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.