EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

ОЧИР УНДРАА ХХК

Diamond member 08:00-17:00 www.oug.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.09.07 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТ Бүх төрлийн ашигт малтмалын хайгуул
ҮЙЛЧИЛГЭЭ САНХҮҮГИЙН БОЛОН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Банк бус санхүүгийн байгууллага
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (14200, 8 хороо, Сүхбаатарын талбай 8/1, Сити Тауэр, Бизнес төв)

Байгууллага 75757979
И-мэйл munkhzul.g@oug.mn
  • Очир Ундраа Групп нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүү гэсэн салбаруудад худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хувийн хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэх компаниудын нэг юм.

    Манай байгуулага 2000 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд бидний бизнесийн ололт, амжилтуудын гол үндэс болсон нийт 900 гаруй ажилтнуудынхаа хамтын итгэл, сэтгэл, зүтгэл дээр түшиглэн өдгөө 12 салбар компанийн бүрэлдэхүүнтэйгээр өргөжин тэлж, хөгжин дэвшээд байна.

    Бид хамтдаа Монгол улсын нийт ард иргэд, үр удам, хойч үеийнхээ эрүүл энх, хангалуун сайхан аж төрөх амьдрал, ахуйн орчин, нөхцөлийг цогцлоох, улс орныхоо эдийн засгийн хөгжлийн сайн сайхан ирээдүйг бүтээлцэхэд эерэг, үнэ цэнэтэй хувь нэмэр оруулах нь бидний бизнесийн оршин тогтнох гол утга учир болсоор ирсэн.

    Түүнчлэн бизнесийн хөгжлийн хувьд бид сайн засаглалтай, бизнесийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай иргэн-байгууллагыг бүрдүүлж, орчин үеийн дэвшилтэт удирдлагын стандарт, техник технологийг улс орондоо нэвтрүүлэх замаар үндэснийхээ өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд дээшлүүлэн бэхжүүлэх үйлсэд манлайлан хувь нэмрээ оруулж, хэрэглэгч, харилцагчиддаа олон улсад өрсөлдөхүйц сайн чанартай, өндөр үнэ цэнэ, үр өгөөжийг бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж ажиллахыг цаг ямагт эрхэмлэн байгууллагынхаа эрхэм зорилго болгон ажиллаж байна.

    Бид өнөөгийн болоод хэтийн хөгжил дэвшил, сайн сайхан байдлын төлөөх итгэл үнэмшил, үнэт зүйлсээрээ нэгдэж, хийж бүтээх хүсэл тэмүүлэл, эрч хүч, урам зоригоор жигүүрлэсэн, мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, туршлагатай хамт олноороо дамжуулан оновчтой удирдлага, зохион байгуулалт, шилдэг техник технологи ашиглалтыг хослуулсан өндөр бүтээмж, гүйцэтгэлтэй, чанартай, найдвартай, хариуцлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бизнесийн салбарууд, тэр дундаа уул уурхай, санхүүгийн үйлчилгээний зах зээлүүдэд хэрэглэгч, харилцагчдынхаа итгэл, талархлыг хүлээн, нэр хүнд, байр сууриа бэхжүүлээд багагүй хугацааг туулаад байна.

    Бид удирдлага, зохион байгуулалт, бизнесийн үйл ажиллагааныхаа чанар, стандарт, гүйцэтгэл, нийцлийн хяналт болон удирдлагын тогтолцоонуудыг олон улсын түвшинд хүргэж сайжруулах үүднээс чанар, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль, хүрээлэн буй орчны удирдлагын тогтолцооны олон улсын стандартуудыг бизнесийн салбарууддаа тэргүүн ээлжинд нэвтрүүлсэн нь цаашид бизнесийн үйл ажиллагааны оновчтой, үр дүнтэй, үр ашигтай байдлыг тасралтгүй сайжруулах, хариуцлагыг хамгийн өндөр түвшинд болгох чухал зорилтуудыг хангах үндэс суурь болж өгсөн юм.