EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
ИЗ-КАРТЭКС үйлдвэрийн албан ёсны төлөөлөгч
0
Үзсэн тоо : 338
Ангилал : Тоног төхөөрөмж
Шинэчлэгдсэн огноо: 2021-05-10
  • П.Г.Коробкова-ийн нэрэмжит ИЗ Картэкс үйлдвэр нь Петр-I хааны захирамжаар анх 1722 онд үндэс сууриа тавьж байсан бөгөөд ОХУ болон ТУХН-ийн орнуудад уул уурхайн цахилгаан экскаватор ханган нийлүүлэгч голлох үйлдвэрүүдийн нэг юм. ИЗ Картэкс үйлдвэр нь 1957 оноос хойш 3800 гаруй уул уурхайн цахилгаан экскаватор үйлдвэрлэж, нийлүүлснээс 1000 гаруй нь одоог хүртэл ажиллаж байна. Тус үйлдвэр нь 2016 оноос хойш УЗТМ КАРТЭКС менежментийн компанийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж байна.

    ИЗ Картэкс үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ОХУ, Казахстан, Беларусь, Узбекистан, Монгол, Хятад, Энэтхэг болон бусад орны уул уурхайн салбарт өргөнөөр ашиглаж байна.

    ИЗ Картэкс үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа:

    1. Цахилгаан, механик хөдөлгүүртэй уул уурхайн гинжит экскаватор (EKG) -ийн үйлдвэрлэл, хангамж, засвар үйлчилгээ;

    2. Эргэлтэт таслагчийн өрөмдлөгийн төхөөрөмж (SBSH) -ийн үйлдвэрлэл, хангамж, засвар үйлчилгээ;

    3. Уул уурхайн тоног төхөөрөмжийн сэлбэг, эд анги үйлдвэрлэх, нийлүүлэх;

    4. Барилга, эрчим хүч, төмөрлөг, уул уурхай, боловсруулах үйлдвэр, механик инженерийн зориулалттай металл хийц, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл.

    ИЗ Картэкс үйлдвэрийн оффис, үйлдвэрлэлийн талбай нь Санкт-Петербург хотод байрладаг бөгөөд тус үйлдвэр нь 100 мянга гаруй кв.талбай бүхий аж үйлдвэрийн цогцолбор, 2300 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

    Очир Ундраа ХХК нь тус үйлдвэртэй олон жил хамтран ажиллаж, экскаватор болон түүний сэлбэг, хэрэгсэл, материалыг нийлүүлэн ажилладаг. 2010 онд Багануур ХК-д ЭКГ-10 урвуу шанагат цахилгаан экскаваторыг амжилттай угсарч нийлүүлж байсан бөгөөд тус экскаватор нь одоог хүртэл тасралтгүй, найдвартай ажиллаж байна.

    #Ochir_Undraa_Group #Таны_амжилтын_ундраа #Очир_Ундраа_Групп #ИЗ_Картэкс #Уул_уурхайн_тоног_төхөөрөмж #Цахилгаан_экскаватор #ЭКГ_10

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.