EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
NCD GROUP
0
Үзсэн тоо : 623
Ангилал : Бусад
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-30
  • ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ

    RIVER GARDEN II ХОТХОН

        “Ривер Гарден” хотхоны баруун талд 5 га газрыг хамран Монголдоо анхдагч экстерьерийн өвөрмөц зууван хэлбэрийн хийцтэй, интерьерийн орчин үеийн шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн Монголын №1 ногоон хотхоны үргэлжлэл юм.

    Хотхоны нийт талбайн 70%-д ногоон байгууламж, хотхоны дунд хэсэгт хүрхрээтэй байгалийн мэт үзэсгэлэнт хиймэл нуур, хүүхдийн тоглоомын талбай, спорт талбайг цогцоор нь шийдсэн бөгөөд хотхон дотор автомашингүй орчин бүрдүүлсэн нь оршин суугчдынхаа аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн юм.

    • Төсөл хэрэгжих хугацаа: 2014-2021
    • Айлын тоо: 360
    • Нийт талбайн хэмжээ: 101,725 м
    • Төслийн явц: 100%

     

    GARDEN CITY II ХОТХОН

    GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд 4.5 га газрыг хамран аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй  Garden City нэг хотхоны үргэлжлэл хотхон юм.

    Уг хотхон нь гэр бүлийн бүхий л хэрэгцээг нэг дор хангахаар төлөвлөгдсөн бөгөөд хиймэл нуур, олон төрлийн, мод бут бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, спорт комплекс, автомашины дулаан болон ил зогсоол, худалдаа үйлчилгээний төв зэрэг цөм багтсанаас гадна улсын эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд ойр төлөвлөгдсөн нь энэ төслийн оршин суугчиддаа санал болгож буй тав тухтай амьдралын хэв маяг юм.

    • Төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа:2017+
    • Нийт талбай: 58,000м2 + ​
    • Айлын тоо: 468 
    • Төслийн явц: 80%

    ИТАЛИ ХЭВ МАЯГИЙН CASA DA VINCI ХАУС ХОТХОН

    Итали хэв маяг бүхий CASA DA VINCI төслийн архитектур төлөвлөлтийг Европын сонгодог хэв маягийг эх орныхоо байгалийн үзэсгэлэнтэй хослуулан, айл бүрийн хувийн орон зайг чухалчилсан төлөвлөлт, ногоон байгууламж, нуур цөөрөм бүхий нийтийн эзэмшлийн орчин, “Club house”, “Concierge” үйлчилгээг цогцоор нь төлөвлөсөн Монгол, Итали Архитектор дизайнерууд бүтээн байгуулж буй тансаг зэрэглэлийн хаусны хотхон юм.​

    • Төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа:2018
    • Нийт талбай: 43,500м2
    • Айлын тоо: 144 ​
    • Төслийн явц: 30%

     

     БИЗНЕС КОНЦЕПЦ БҮХИЙ RIVER PLAZA ЦОГЦОЛБОР

    Энэхүү цогцолбор нь бизнесийн салбарын ажил хэрэгч хүмүүс, тэдний гэр бүлд зориулагдсан бөгөөд “club house”, “smart concierge” үйлчилгээ, орон сууцнаасаа гаралгүй нэг дороос хэрэгцээт үйлчилгээгээ авах худалдаа үйлчилгээний төв зэргийг цогцоор нь төлөвлөсөн аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангасан шилдэг архитектурын төлөвлөлт, интерьерийн шийдэл бүхий орон сууцны цогцолбор юм. ​

    • Төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа:2018
    • Нийт талбай: 67,600 м2​
    • Айлын тоо: 229 ​
    • Төслийн явц: 40%

     

    VEGA CITY ЦОГЦОЛБОР НОГООН ХОТХОН

    VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдаж буй цогцолбор ногоон хотхон юм.

    • Төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа:2020
    • Нийт талбай: 174,900 м2​
    • Айлын тоо: 988 ​
    • Төслийн явц:10%

     

     

     

     

     

     

     

     

     

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.