EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
ХУРАЙ
290,000
Үзсэн тоо : 819
Ангилал : Бэлэг дурсгал
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-29
  • АГУУЛГА ЧАНАР ҮНЭ ЦЭН-ийг тэргүүнд тавьж, хүндлэн дээдэлдэг хүмүүн Танаа зориулан бүтээв.

    ХУРАЙ шинэ бүтээгдэхүүн.

    Эх дэлхий даяараа эрдэм хийгээд эд эдлэлээр дэлгэрч, муу бүхнээс хуяглан хамгаалагдаж, гурван цаг, гурван мянган ертөнцийн орондоо хотлоороо энх амгалан цэнгэхийн ерөөл лүгээ хамтатган шингээж “ХУРАЙ!” хэмээн алив сайн бүхнийг урин дуудсан бэлгэдэлт бүтээгдэхүүнээ Эрхэм хэрэглэгч танаа өргөн барьж байна.

     

    Бүтээгдэхүүний тодорхойлолт:

    Өндөр: 7 см

    Урт: 18 см

    Өргөн: 11 см

    Жин (савалгаа ороогүй): 565 гр

    Материал: Полирезин (polyresin)

     

    Аяга нь шингэн зүйл хийхэд зориулагдаагүй болно.

     

     

    Алтан ургийн өвгөд дээдсээс өртөөлөн ирсэн ТАВАН НҮДЭН бэлгэдлийг Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар "өсөж арвижих"-ын утгад урвуулан бүтээж "наши" (мон: дөрвөн арвай) хэмээн төвөдөөр нэрлэхдээ монгол хэлний "наашир" гэх урин дуудсан утгат үг лүгээ адил сонсогдоно хэмээн билэгшээж их гуу сан, адуун сүргийнхээ тамга тэмдэгт зохион хэрэглэх болсон байдаг. Тийм ч учраас, Монголын бурханы шашны үе үеийн тэргүүн Богд Живзүндамба хутагт нарын холбогдолт өв соёлын дурсгалуудад таван нүдэн бэлгэдлийг түгээмэл хэрэглэсэн байдаг болой.

    Үүнийг өдгөө Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу хийд, Гандантэгчинлин хийд зэргийн уран барилгын тэргүүтэн бусад соёлын өвийн дурсгалуудаас тодорхой үзэж болно.

    *******

    Эрдэм төгс Өндөр богдын увдисаар

    Эгнэгт өсөж арвидахын дөрвөн арвай

    Энхрий таван өнгө улс нийтээр

    Энх амгалангийн уужим дэлгэр агаарт

    Эрдэнэт язгуурын таван бурханд бүтэх

    Эргэлтгүй бат сайхан ерөөлийн шалтгаан

    Эх болсон хамаг амьтан хоцролгүй

    Энхжингийн жаргалаар дэлгэрэхийн ТАВАН НҮДЭН.

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.