EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Минпро ХХК

Platinum member Даваа-Баасан 11:00-19:00 Бмяба-Ням 12:00-17:00 www.tavannuden.com
Шинэчлэгдсэн огноо: 2023.08.23 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (1- хороо, 120 мянгат, Их хуралдай бизнес төвийн 503 тоот)

Байгууллага 70335555
И-мэйл info@tavannuden.com
  • “МИНПРО” (Монголын Инновацийн Бүтээгдэхүүнүүд буюу Mongolian Innovative Products/ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь “Монгол угсаатны өв, соёл, уламжлалт хэрэглээг дизайны шийдлээр баяжуулан, өнөө цагийн сор технологиор урлан бүтээж эрхэм хүмүүн танаа өв болгон өргөн барих”-ыг эрхэм зорилгоо болгон 2016 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

    2017 оны 2 дугаар сараас зах зээлд танилцуулсан “ТАВАН НҮДЭН” брэнд маань өв соёл, ахуйгаараа ямагт бахархан, сайн шинэ бүхэнд тэмүүлж, дээд чанарыг эрхэм болгосон хэрэглэгч та бүхний таашаал, хүндэтгэлийг хүлээж байгаад “МИНПРО” ХХК, “ТАВАН НҮДЭН” брэндийн хамт олон бид урамшин тэтгэгдэж, илүү ихээр хичээж ажиллах хариуцлагыг гүнээ ухамсарлан шамдан байгаагаа энэ завшаанд цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэхэд нэн таатай байна.

    Эх дэлхий даяараа эрдэм хийгээд эд эдлэлээр дэлгэрч, муу бүхнээс хуяглан хамгаалагдаж, гурван цаг, гурван мянган ертөнцийн орондоо хотлоороо энх амгалан цэнгэхийн ерөөл лүгээ хамтатган шингээсэн, Монголчууд бидний өндөр их өвөг дээдсээс уламжлагдан хэрэглэж ирсэн нэгэн зүйл эрхэм нандин “ТАВАН НҮДЭН” бэлгэдлийг шингээсэн “ТАВАН НҮДЭН” монгол брэндийг даяар олноо түгээн дэлгэрүүлэх үйлсэд биднийг дэмжиж хамтран ажиллаж байгаа Танд дахин талархаж, мэхийн ёслож буйг хүлээн авна уу.

    Өндөр их өвөг дээдсийн үеэс үр хойчдоо өртөөлөн илгээсэн өв, соёл, уламжлалыг үл таслан энэ зууны эрхэм хүмүүн танаа хүргэн авчирна…

    Сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай!