EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
ХҮННҮ БРЭНДИЙН ЗАГАЛ КОЛЛЕКЦИЙН ХИВС 6A2484_029_200x300
582,000
Үзсэн тоо : 560
Ангилал : Гэр ахуйн бараа
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-23
  • Техникийн үзүүлэлтүүд:
    - Брэнд: Хүннү
    - Коллекц: Загал
    - Өнгөний тоо: 8
    - Материал: 80% цэвэр ноос, 20% хольц
    - 1м2 талбайд орох үслэг утасны гогцоо: 680.000 ш
    - Үсний өндөр: 9-10мм

    Бүтээгдэхүүний мэдээлэл:
    Загал коллекцийн хивс нь өнгөний хувьд зэсний өнгөнөөс санаа авсан бөгөөд зэсний зэв мэт загал өнгийг “Монгол хивсний өвөг хэлбэр” болох ширмэл ширдэнгийн хээтэй загварчлан зохиомжилж гаргаж ирсэнээрээ онцлог юм.Зэсийг нарийн харвал олон өнгөтэй. Ялангуяа эдэлгээнд орсон үедээ зэс болон зэсэн сав суулга ч солонгорсон өнгөтэй болдог. Үүнээс санаа авч, зургаа зурсан.Дизайны хувьд ашиглагдсан хээ дүрсэнд хөөцөлдүүр угалз, түмэн наст хээ, чагтан сүлжээ, угалзан цомцог, усан эргүүлэг, алхан хээ орсон байгаа. 


    Ноосон хивсний давуу талууд:
    - 100% экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд хүн ба байгальд сөрөг нөлөөгүй,
    - Удаан эдэлгээтэй бөгөөд утасны сэргэх чадвар сайн
    - Хөлийн уланд ирэх доргилтыг багасгаж, явдал зөөлрүүлж тав тухтай орчин бий болгоно
    - Нөхөн сэргээгддэг түүхий эд ашигласан
    - Цагаан эрвээхэй, цахилгаанжилтын эсрэг боловсруулалт хийгдсэн
    - Дулаан хадгалж, дулааны алдагдлыг бууруулснаар эрчим хүчний хэмнэлт гарна
    - Дуу чимээг 80 хүртэл хувиар бууруулна
    - Гал дэмждэггүй 
    - Агаар дахь нарийн тоос тоосонцрыг өөртөө шингээж, тоосжилтыг бууруулан агаарыг цэвэршүүлнэ
    - Халтирах, гулгах аюул багатай

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.

НАТУРАЛ ТЕКСТАЙЛ ГРУПП ХХК

Дэлгэрэнгүй

75778889

bishrelt.m@ntg.erdenet.biz

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтэд оффисийн 3 давхарт)