EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

НАТУРАЛ ТЕКСТАЙЛ ГРУПП ХХК

Platinum member 09:00-18:00 www.ntg.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.04.29 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Ноос ноолуур угаах
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Ноос, ноолуурын анхан болон гүн боловсруулалт
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Ноос ноолууран эдлэл
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Экспортлогч
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Хивс үйлдвэрлэл
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтэд оффисийн 3 давхарт)

Байгууллага 75778889
Менежер 99068790
  • Компанийн тухай

    Анх 1981 онд “Эрдэнэт Хивс” үйлдвэр байгуулагдаж, 1984 онд өргөтгөл шинэчлэл хийн Герман, Япон, Орос болон Польш зэрэг олон орны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд 1992 онд хувьцаат компани, 2008 онд Хязгаарлагдмал хувьцаат компани болон өдгөө 800 гаруй ажиллагсадтай, 46074мкв ашигтай талбай бүхий үйлдвэрт цэвэр хонины ноосон хивс, хивсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

    “Эрдэнэт Хивс” ХХК нь Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр Монгол улсын “Чанарын удирдлагын ISO 9001:2008” стандартыг хэрэгжүүлсэн 2 дахь компани, дэлхий дахинаа ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй “Woolmark” болон “Woolmark Blend” тэмдгийг эзэмшигч Монголын анхны компани тус тус болсон.

    2014 онд компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, технологийн шинэчлэлтүүд хийгдэж “Натурал Текстайл Групп” ХХК болсон бөгөөд Монголын шилдэг 100 топ байгууллагуудын нэгээр шалгарч, МУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн Гэрэгэ”-г хүртэж олон олон амжилт, бүтээн байгуулалтын эзэн болсоор ирсэн билээ.

     

     

    Бид өнөөдөр Монгол улсад 10 салбар нэрийн барааны дэлгүүрүүдтэй, нийт борлуулалтынхаа 20 орчим хувийг Япон,Герман,Хятад, Австрали Испани, Иордани, Катар, Казахстан, ОХУ Австрали, Швед зэрэг гадаадын 20 гаруй улс оронд экспортолж байна.

     

    ТҮНШҮҮД