EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
"Эйбл" Байгууллагын дотоод удирдлагын цогц систем
120,000
Үзсэн тоо : 982
Ангилал : Бусад
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-20
Б.Өлзийжаргал
Б.Өлзийжаргал
Д.Хишигжаргал
Д.Хишигжаргал
Н.Үржинханд
Н.Үржинханд
  • Байгууллагын удирдлагын цогц систем гэж юу вэ?

    Энэхүү систем нь байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үр дүнтэй, хурдацтай явуулах, удирдах ажлыг хөнгөвчилсөн цахим систем бөгөөд байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, оффисын ажилд зайлшгүй шаардлагатай ажлуудыг цахим хэлбэрт шилжүүлсэн хэд хэдэн програмуудаас бүрдсэн нэгдсэн систем юм.

    Эйбл системд дараах үндсэн, урамшуулалт болон нэмэлт програмуудыг хөгжүүлэн нийлүүлж байна. Үүнд:

    Програмууд

    Модулиуд

    Тайлбар

    Техникийн тодорхойлолтод нийцсэн байдал

     

     

    Үндсэн програмууд

    Хүний нөөц

    Үндсэн модуль

    байгууллагын бүтэц, ажилтны бүртгэл удирдлагын систем

    • Хүний нөөцийн мэдээлэл бүрдүүлэх боломжтой.
    • Холбогдох судалгааг гаргаж авах боломжтой.
    • Ажилласан жилийн тооцооллыг дэлгэрэнгүй гаргах боломжтой.
    • Цаг бүртгэлийн програмтай харилцан мэдээлэл солилцдог. Санхүүгийн програмтай холбогдон цалингийн мэдээллээ хүний нөөцийн програмаас хүн бүр харах боломжтой.  Гадаад дотоод томилолтын мэдээ бүртгэх, цаг бүртгэлийн програмд бүх төрлийн хүний нөөцийн төлөв илгээгддэг.
     

    Шилжилт хөдөлгөөн

    байгууллагын шилжилт хөдөлгөөний бүртгэл хийх процесс

     

    Ажил горилогч

    ажил горилогчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж ажилтан шалгаруулж авах процесс

     

    Судалгаа, шалгалт

    байгууллагын бүх ажилчдын дунд судалгаа болон шалгалт авах процесс

     

    Ажил хэрэг

     

    Өдөр тутмын ажил /task management/

    ажилтны албан болон хувийн ажлын төлөвлөгөө, биелэлт, тайлан

    • Ирсэн албан бичгээс шууд үүрэг даалгавар ажил хэрэг дээр үүсгэх боломжтой.
    • Бүх төрлийн тайлан гаргаж авах боломжтой.
     

    Урт хугацааны ажил

    ажилтны урт хугацааны албан ажлын төлөвлөгөө, биелэлт, тайлан

     

    Албан хэрэг

    Ирсэн бичиг

    харьяа хэлтэс, байгууллагууд хоорондын цаасгүйгээр бичгээр харилцах, түүний онлайн шийдвэрлэлт

    • Ирсэн албан бичгээс шууд үүрэг, даалгавар ажил хэрэг дээр үүсгэх боломжтой.
    • Загвар үүсгэн албан бичиг төлөвлөх процессыг цаасгүйгээр шийдэх боломжтой.
    • Тоон гарын үсгээр баталгаажуулдаг.
     

    Явсан бичиг

     

     

    Өргөдөл, гомдол

    өргөдөл, гомдлын бүртгэл хөтлөлт, шийдвэрлэлтэд хяналт, тайлан

     

    Цаг бүртгэл

    Шугаман цагийн хуваарь

    хурууны хээ мэдрэгч төхөөрөмжтэй бүрэн холбогдож ажиллана. Өдөр тутмын цагийн хуваарийн бүртгэл, тайлан

    • Цаг бүртгэлтэй холбоотой бүх төрлийн төлвийг хүсэлтээр хүлээн авч баталгаажуулах боломжтой.
    • Ээлжийн амралт, томилолт, чөлөө авах хүсэлтийг цахимаар илгээж батлах боломжтой.
    • Санхүүгийн програмтай албан хаагчдын цагийн мэдээг солилцдог.

     

    Ээлжийн цагийн хуваарь

    ээлжийн цагийн хуваарийн бүртгэл, тайлан

     

    Илүү цаг

    илүү цагаар ажилласныг баталгаажуулах

     

    Хүсэлт удирдах

    илүү цаг болон бүх төрлийн төлвүүдэд хүсэлт илгээх баталгаажуулах

     

    Хурал

    Үндсэн хурал

    ээлжит болон ээлжит бус хурлын төлөвлөлт, хөтлөлт

    • Хуралд оролцогчийн ирцийн мэдээг цаг бүртгэлийн програмд илгээн тайлагнадаг.
    • Хуралд оролцогч өөр ажил давхардаж байгаа эсэхийг шалгах боломжтой.
    • Хурлын протоколыг хөтлөх, дуу хоолойгоор саналаа илгээх боломжтой.
    • Хурлын шийдвэрээр ажил хэрэг програмруу ажил үүсгэх боломжтой.
     

    Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

    хэлэлцэх асуудлаа төлөвлөн хурал зарлахдаа төлвөлсөн асуудлаасаа сонгон оруулах

     

    Захидал

    Шинэ захидал

    Дотоод болон гадаад холболттой харилцааны програм

    /Захидал илгээх, хүлээн авах, системд харагдах нэрээр нь захидлыг илгээх/

     

    • Өөрийн албаны имэйлийг холбох боломжтой.
    • Систем дотроо өөрийн имэйл сервистэй.
     

    Хайрцагт

     

    Ноорог захидал

     

    Илгээсэн захидал

     

    Хогийн сав

     

    Захидлын бүлэг

     

    Олон нийт

    Зар мэдээ

    Зар мэдээ түгээх, сэтгэгдэл үлдээх

    •  
     

    Санал асуулга

    Нээлттэй,нууц, хэрэглэгчийн хязгаартай санал асуулга

     

     

    Хэлэлцүүлэг

    Хэлэлцүүлэг өрнүүлэх, сэтгэгдэл

     

     

    Файлын сан

    Байгууллага дотроо, өөртөө, хэрэглэгчийн хязгаарлалттай  зургаа харуулах, дэмжих, сэтгэгдэл хөтлөх

     

     

    Зургийн цомог

    Байгууллага дотроо, өөртөө, хэрэглэгчийн хязгаарлалттай  файлаа харуулах

     

     

    Урамшуулалт програмууд

     

    Гэрээний бүртгэл

    Гэрээний бүртгэл, хяналт хайлт хийх

     

     

    Тушаал шийдвэр

    харьяа хэлтэс, ажилтнуудад цаасгүйгээр танилцуулах, түүний онлайн шийдвэрлэлт

    • Тушаал шийдвэрээс ажил хэрэг програмд ажил үүсгэх боломжтой.

     

    Нэрийн хуудас

    нэрийн хуудасны цуглуулгын бүртгэл

     

     

    Захиалга

    Хурлын өрөө, IT үйлчилгээ, албаны машин, эмчийн үзлэг захиалах

    • Уулзалтын өрөөний захиалга хийх үед тухай уулзалтанд орох хүмүүсийн цаг бүртгэл програмаас өөр ажилтай эсэх, хурал програмаас өөр хуралд давхардаж байгаа эсэхийг шалгах боломжтой.
    • Албаны машин захиалга хийхэд тухайн хүний цаг бүртгэлээс өөр ажил давхардаж байгаа эсэхийг шалгах боломжтой.
    • Эмчийн үзлэгийн захиалга хийх үед тухайн эмчийн ажил хэрэг програмд ажил үүсгэх боломжтой.
    • IT үйлчилгээний захиалга хийх үед тухайн мэдээлэл, технологийн албан хаагчийн ажил хэрэг програмд ажил үүсгэх боломжтой.
     

    Дотоод  мессенжер

    Вэб хувилбараар чатлах

     

     

    Масс мессеж

    Олон хүнд зэрэг мессеж илгээх функц

     

     

    Мэдээлэгч

    Системийн мэдээлэгч /notification/

     

     

    Мобайл програм

    Ухаалаг гар утаснаас системийг хэрэглэх /apps/

     

     

    Яагаад энэ системийг ашиглах ёстой вэ?

    Энэхүү систем нь өнөөдрийн технологийн эрин зуунд бизнесийн үйл ажиллагааг нэгтгэж нэгдсэн удирдлагаар хангаснаар бизнесийн харилцаа холбоо, гүйцэтгэл, өрсөлдөх чадварыг сайжруулж, үйл ажиллагааг тэлэхэд нөлөөлдөг томоохон хэрэгсэл юм.

    “ABLE” СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛУУД

    • “Able” нь ямар нэгэн гадаадын нээлттэй эх бүхий програм хангамжид суурилаагүй, хувийн болон төрийн байгууллагын хэрэглээнд нийцүүлэн 8 жилийн турш хөгжүүлэгдсэн 100% монгол хэл дээр (кирилл үсгээр бичих боломжтой) юникод дэмжин ажилладаг, монголын зах зээлд өөрийн байр сууриа эзэлсэн үндэсний бүтээгдэхүүн болно.
    • Хэрэглэгчийн компьютерээс шаардах үзүүлэлт маш бага. Зөвхөн вэб хөтөч програм ажиллах үзүүлэлттэй компьютер байхад хангалттай.
    • Ямар ч вэб хөтөч програмыг дэмжиж (Firefox, Chrome, Opera, Safari …) саадгүй, хурдан шуурхай ажиллана.
    • Гар утасны хувилбар /iOS,андройд/ бүрэн нэвтэрсэн.
    • Гадаад мэйл холболт буюу зөвхөн дотоод системийн захидлуудаас гадна гаднаас ирсэн захидлуудыг хянах, гадагш нь захидал илгээх боломжтой.
    • Дотоод чатын модультай (мессенжерээсээ И-Оффис руу шууд орох линктэй, real-time notifier функцтэй буюу системд өрнөж буй мэдээллийн урсгалыг цаг алдалгүй хүлээн авах боломжоор хангагдсан).
    • Хэрэглэгчийн хандалтыг модуль тус бүрийн хувьд тохируулж хязгаарлах, бүр цаашлаад доторх үйлдэл бүрт хязгаарлалт хийх боломжтой.
    • Дэлгэцийн зохиомж нь маш уян хатан, хэрэглэгч нь өөрийн дураар зохион байгуулах, байрлалуудыг өөрчлөх (user friendly) боломжтой.
    • Манай дэд бүтэц тоног төхөөрөмж нь Үндэсний Дата Төв УТҮГ-аас гадна хувийн хэвшлийн хоёр дата төв дээр байрладаг бөгөөд найдвартай тасаралтгүй ажиллагаа, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын хувьд дэлхийн төвшинд хүрч ажиллаж байна.
    • Able системийн байрших серверийн ашиглалт үйлчилгээг бид бүрэн хариуцна.
    • Бүх төрлийн хурууны хээгээр таних төхөөрөмж болон бусад тоног төхөөрөмжүүдтэй саадгүй холбогдож ажиллана.

     

     

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.