EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Эйблсофт ХХК

Gold member 9:00-18:00 www.able.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.01.10 10:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО Цахим систем хөгжүүлэлт

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг (4-р хороо, Бага тойруу 26, Сүхбаатарын гудамж 8-5, Пийс Бьюлдинг 6 давхар)

Байгууллага 89108980
Менежер 91111966
И-мэйл davaadorj@able.mn
  • “ЭЙБЛ СОФТ” КОМПАНИЙН ТУХАЙ

    “Эйбл Софт” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн програм хангамж, тэр дундаа вэбэд суурилсан системүүд боловсруулах чиглэлд дагнан ажиллаж байна. Бид бүх төрлийн салбарын болон байгууллагын дотоод удирдлагыг шуурхай, тасалдалгүй явуулах, хяналтын тогтолцоог сайжруулах төрөл бүрийн цахим шийдлүүдийг амьдралд нэвтрүүлэх гол зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.           

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ

    Орчин үед дэлхий нийтэд интернэтийн хөгжил, хурд түргэн тархаж байгаатай холбогдон интернэт орчны програм хангамжууд (вэбэд суурилсан) мөн гар утасны орчинд систем хөгжүүлэх чиглэлүүд нь тун ирээдүйтэй өргөн зах зээлийг нээгээд байна. Бид энэхүү жишгийг даган өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээ сонгосон билээ.

    БҮТЭЭГДЭХҮҮН

    Манай компанийн гол бүтээгдэхүүн болох “Able” системийг бид 10 дахь жилдээ хөгжүүлж байгаа бөгөөд одоогоор төрийн болон бизнесийн олон байгууллагуудад амжилттай нэвтрүүлээд байна. Тус програм хангамж нь вэб орчинд хийгдсэн тул компьютерт үзүүлэх ачаалал маш бага бөгөөд хурдан шуурхай ажиллагаатай сүүлийн үеийн (ajax, jquery) технологид суурилан хөгжүүлэгдсэн болно.

    БОЛОВСОН ХҮЧИН

     “Эйбл Софт” компанид одоогоор үндсэн 25, гэрээт 4 ажилтан ажиллаж байгаагаас 12 нь програмист мэргэжилтэй байна. Мөн манай ажилчдын тав нь ШУТИС-ийн КТМС (Компьютер Техник Менежментийн сургууль), МХТС (Мэдээлэл, Холбооны технологийн сургууль), гурав нь МУИС-ийн МТС (Мэдээллийн технологийн сургууль), МКС (Математик Компьютерийн сургууль) болон бусад мэргэжлийн их дээд сургууль тус тус төгссөн, бүгд бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй мэргэжлийн боловсон хүчнүүд байна.

    ДАВУУ ТАЛ

    • Вебэд суурилсан удирдлага, бүртгэл, хяналт, тайлагналт, мэдээллийн сангийн програм хөгжүүлсэн олон жилийн туршлага
    • Хэрэглэгчдэд үйлчлэх операторын үйлчилгээ. Хэрэглэгчдийн дуудлага мэдээллийг хүлээн авч хурдан шуурхай шийдвэрлэх операторын үйлчилгээг үзүүлж байна.
    • Байгууллагын тогтвортой байдал. Тус байгууллагын хөгжүүлсэн бүтээгдэхүүн Эйбл байгууллагын удирдлагын цогц програмыг хэрэглэгч 600 гаруй байгууллага байна.
    • Мэргэжлийн, туршлагатай, мэргэшсэн хамт олон.
    • Мэдээллийн аюулгүй, найдвартай байдал. Тус байгууллагын Эйбл байгууллагын удирдлагын цогц програмын хэрэглэгчдийн дийлэнх нь Төрийн байгууллага байдаг учраас Тагнуулын ерөнхийн газрын Мэдээлэл аюулгүй байдлын газраас мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгэн тухай бүр зохих арга хэмжээг авч ажилладаг нь мэдээллийн аюулгүй найдвартай байдлыг илтгэж байна.

     

  • Б.Өлзийжаргал
    Б.Өлзийжаргал

    Д.Хишигжаргал
    Д.Хишигжаргал

    Н.Үржинханд
    Н.Үржинханд