EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Тусгай сонирхлын аялал жуулчлал

Монгол орны амьтан, ургамалд тулгуурласан тусгай сонирхлын аялал жуулчлалын сургалт, судалгаа, аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, ном, гарын авлага гаргах, мөн аяллыг зохион байгуулдаг. Бид дараах чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн түвшинд, хариуцлагатай, олон улсын стандартад нийцүүлэн үзүүлдэг. Үүнд: 

-Шувуу, хөхтөн амьтдыг ажиглах, гэрэл болон видео зураг авах аялал зохион байгуулах, аяллын бүтээгдэхүүн гаргах

-Загасчлах, загасны аяллыг зохион байгуулах, аяллын бүтээгдэхүүн боловсруулах

-Цэцэгт ургамалд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр бүхий л төрлийн бүтээгэдэхүүн, үйлчилгээг санал болгох

-Эрвээхэй, соно болон бусад нугаламгүй амьтдын чиглэлээр аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүхий л чиглэлээр гаргахад хамтран ажиллах

-Олон улсын гэрэл зураг болон видео зураг авах чиглэлээр ажиллаж буй олон улсын телевизийн баг, хамт олонтой хамтран ажиллах

-Зэрлэг амьтад, байгалийн дуу, чимээг бичих үндэсний болон олон улсын багтай хамтран ажиллах

-Байгалийн гар зургийн аяллын бүтээгдэхүүн гаргах, гадаадын багуудтай хамтран ажиллах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх. 

Монголика ХХК

Дэлгэрэнгүй

77460148

infomongolica@gmail.com

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (8-р хороо, Астра бюлдинг 11-1148)