EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
Булгур будаа
0
Үзсэн тоо : 2072
Ангилал : Хүнс
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-22
  • Булгур будааг дурум буудайгаар хийдэг бөгөөд хагас боловсруулсан бүтээгдэхүүн юм. Турк улсаас импортлон оруулж ирж буй булгур будаа нь дэлхийн хамгийн эрүүл 20 хүнсний нэгт багтдаг бөгөөд ямар нэгэн нэмэлт бодис, химийн найрлага агуулаагүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Цагаан будааны оронд бүх төрлийн хүнсэнд хэрэглэх боломжтой. Мөн цагаан будаа болон улаан буудайн гоймонгоос шим тэжээл ихтэй, цардуул агуулаагүй зэрэг олон талаараа давуу чанартай.

    Хэрэглэх заавар:

    Дэвтээж хэрэглэх: 1 аяга будаан дээр 2 аяга халуун ус хийж таглаад 15-20 мин тавина. дараа нь усыг шавхаж шууд идэх болон хоолонд хэрэглэхэд бэлэн болно.

    Агшааж хэрэглэх: Цагаан будааны адил агшааж бүх тарлийн хоол, салатанд хэрэглэж болно.

    Чанаж хэрэглэх: Бүх төрлийн шөлтөй хоолонд чанаж хэрэглэнэ.

    Ашиг тус:

    • Нүүрс усны агууламж багатай, цардуул агуулаагүй тул жин барихад хамгийн тохиромжтой хүнс гэж тооцогддог.
    • Биеийн инсулины нийлэгжих явцыг зохицуулдаг магнези их хэмжээгээр агуулагдаж байдаг тул чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
    • Fiber /ширхэглэл/ ихээр агуулдаг тул хөхний хорт хавдар, цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг.
    • Фолийн хүчил ихээр агуулдаг тул мэдрэлийн гажуудлаас сэргийлдэг.
    • Витамин B1, В2 ихээр агуулсан тул хоол боловсруулах системийг сайжруулдаг.
    • Бетайн, Кали, Кальци зэргийг ихээр агуулдаг тул үе мөч болон артерийн үрэвслийн эрсдэлийг 20%-аар бууруулдаг ач холбогдолтой.
  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.