EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
Өлзий хээтэй Монгол зангиа
20,000
Үзсэн тоо : 544
Ангилал : Хувцас
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-19
  • Өлзий хээ нь зуун зууны туршид Монголчууд бидний амьдрал ахуй, гоёл чимэглэл, эд хэрэглэлдээ хэрэглэж ирсэн бэлэгдэл зүй өндөртэй хээ дүрс юм.

    Монголчууд морьдоо ихэд дээдлэн шүтдэг байсан ба 6 насны морь дотроос соёолон морины идэр нас, хүч чадлыг дээдлэн бэлэгддэг байжээ. Соёолон морийг дээрээс нь давхиж явааг дүрслэн урд, хойд дөрвөн туурай, толгой, сүүл хэсгээс Өлзий хээ бүтсэн гэсэн хувилбар байдаг.

    Тус хээ нь эзэндээ баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлэгддэг учир эрт дээр үеэс Монголчууд гэрийн эд хэрэгсэл, гоёл зүүлт, хувцас эдлэлдээ өргөн хэрэглэсээр ирсэн уламжлалтай.

    Айл гэрийн авдар, үүд хаалга, хашаа зэрэгт оруулсан байдгийн учир нь тухайн айл, цаашлаад улс гүрэнд өвчин зовлонгүй, дайн дажингүй, хулгай дээрэмгүй байхыг бэлэгдэн домнодог байжээ.

    Өлзий хээг сайн ажиглавал дотроо “Хас” хээг багтаасан байдаг ба энэхүү хээ нь хулгай, хар, цагаан хэл амыг домнодог домтой ч гэлцдэг. Мөн “Хас” хээг эрт үеэс Монголчууд хэрэглэж байсныг ӨМӨЗО-ны Монгол хээ судлаач профессор, доктор Чулуун судалгаандаа баталсан байдаг.

    Гол хэсэгт байрлах Ромбо дүрс нь аливаа гаднаас ирэх муу энергийг дотогш нь оруулдаггүй, гадагш буцаадаг увидастай тэмдэгт бол Өлзий хээний уялага буюу эхлэл төгсгөлгүй үргэлжилсэн зураас нь урт удаан наслах, хэзээд төгсгөлгүй сайны дээд өлзий учралыг ерөөн бэлэгддэг байна.

    Өнгө: Хөх

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.

Нью Майлстон ХХК

Дэлгэрэнгүй

99126541

service@newmilestonetours.com

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (Нарны зам вояаж зочид буудал 101)