EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн
Дэлгүүрийн кассын програм
0
Үзсэн тоо : 1108
Ангилал : Бусад
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-15
  • ДЭЛГҮҮРИЙН КАССИЙН ПРОГРАМ

    “Оньс” жижиглэн худалдааны систем нь худалдаа эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулахад зориулагдсан цогц програм хангамж юм. ПОС систем болон бүртгэл, захиалга тайлан гэсэн хоѐр хэсгээс бүрдэнэ.
    – ПОС систем нь кассчины бүхий л үйл ажиллагааг бүртгэлжүүлсэн ба борлуулалт хийх, гүйлгээний төлбөр тооцоог хөтлөн явуулах, кассанд төвлөрсөн бэлэн болон бэлэн бус мөнгөний тайлан гаргаж ажиллана.
    – Худалдааны бүртгэл тайлангийн систем нь дэлгүүрийн үйл ажиллагааг удирдах буюу барааны мэдээлэл бүртгэл, захиалга, татан авалт /орлого зарлага/, барааны үлдэгдэл нөөц тодорхойлох, олон төрлийн тайлан мэдээ гаргана.

    Жижиг бизнесийг дэмжих зорилготойгоор бүх төрлийн жижиглэн худалдаа буюу бэлэн хувцас, гутал, цүнх, хүнс, барилгын материал, машины сэлбэг хэрэгсэл, ресторан баар, ном бичиг хэрэг, тоглоом, бэлэг дурсгал зэрэг бүхий л худалдааны чиглэлээр бизнес эрхлэгч нар ашиглах боломжтой

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.