EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

"Паккале" ХХК

Үйл ажиллагааны чиглэл:

Нийтийн хоол

99199944 Байгууллага
Менежертэй холбогдох
aainagul01@gmail.com И-мэйл

Pakkale_.jpg                                           XXK-ий танилцуулга

 

“Паккале” ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд анх 2005 оноос “Памуккале” нэртэйгээр нийтийн хоолны чиглэлээр  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Resort.jpg Pamuk Coffee.jpg Pamukkale_iflc.jpg

    Өнгөрсөн хугацаанд манай компани нь өөрийн рестораны байрыг өргөтгөн 2015 онуудад шинээр үйлчилгээний барилгыг ашиглалтанд оруулан "Pamuk coffee & tea shop" нэртэй үйлчилгээний газраа нээж амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж олны талархлыг хүртэж байгаа болно.

   2017 оны 4-р сараас амралтын цогцолборын барилгын ажлыг эхлүүлэн 2021 онд ашиглалтад оруулсан ба мөн оны 07 дугаар сарын 01-ний өдөр албан ёсны нээлтээ хийх гэж байна.

  2018 оны 4-сард Чанарын Менежментийн Тогтолцооны ISO 9001:2016 сертификатыг авсан.           

IMG_9781.jpg indir.png

ПАККАЛЕ” ХХК нь зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “PAMUKKALE RESTAURTANT”-ыг Баян-Өлгий аймагт ажиллуулдаг.  Манай компани нь өөрийн ресторанаараа дамжуулан гадаад дотоодын үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нийцсэн бүх төрлийн хоол, түүний дотор Турк үндэсний хоолоор үйлчилдэг.

       Анх нээгдсэнээс хойш амт чанартай хоолоор үйлчилдэгээрээ Улсынхаа хэмжээнд болон олон орны жуулчин, төлөөлөгч нарын дунд  танигдаж, үнэлүүлэн өөрийн гэсэн үнэ цэнэ, нэр хүндийг бий болгож чадсан анхны ХАЛАЛ, Турк үндэсний нийтийн хоолны газар болно.

Pamuk coffee&tea shop нь 2017оноос ашиглалтанд орсон ба хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх болон ажил хэрэгч уулзалтыг амжилттай зохион байгуулахад нь туслах зорилгоор байгуулагдсан. Үүний зэрэгцээ манай кофешоп Италийн чанартай кофены ханд болон орон орноос ирсэн төрөл бүрийн цай, туркийн амттангуудаар тогтмол ард иргэдээ дайлж байна.

 

      Бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд нэмэр болохуйц онгон төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгалийн өвөрмөц цогцолбор, ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл, баялаг бүхий өргөн уудам газар нутаг, түүнд зохицсон нүүдлийн амьдралын өвөрмөц хэв маягийг давуу талаа болгон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 90-100 хүн хүлээн авах чадвартай “Pamuk Resort” амралтын цогцолбор газрыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр албан ёсны нээлтээ хийнэ.

      Тус амралтын цогцолбор нь "Халал" буюу амрагчдынхаа бие эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй архи, согтууруулах ундаагаар үйлчилэхийг хориглодгоороо онцлог, давуу талтай болно.

IMG_9217.jpg

 

20181230_005541.jpg 15630079_0e1c8f45-c43e-4e4c-9e8c-3da9ac0f7cc3_1164_1152.jpg

 

Mанай компаний үйл ажиллагааг өндөрөөр үнэлж:

  • Орон нутгийн Эдийн Засагт оруулсан хувь нэмрийг нь онцгойлон олон улсын “Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо”-оос (GACCI) шагнуулсан

69b97d4d-97c4-4c7c-b54a-0d6b955d1e26.jpg ad757f9a-9256-42f3-b73a-16511be0a1f3.jpg

  • МХГ-ын “Итгэлтэй түнш”
  • “ХИЙМОРЬ” хүндэтгэлийн одон
  • АЗДТГазар, Аймгийн Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас“ТОП 10 АЖ АХУЙН НЭГЖ”
  • Өлгий сумын ногоон байгууламж нэмэгдүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндөрөөр үнэлсэн “ШИЛДЭГ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ” байгууллага,
  • “Монголын Тогооч нарын Холбоо”-ны, “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ ТОГООЧ” зэрэг шагналуудаар шагнуулсан юм.

20190326_230758.jpg 20190326_230835.jpg Hiymor2.jpg Togooch Narin Medal1_.jpg

           

 

 

 

Үнэт зүйлс
  • Чадварлаг, эвсэг хамт олон
  • Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
  • Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Ёс зүйт үйл ажиллагаа
  • Манлайлал
Эрхэм зорилго
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.