EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

УРБАНЕК ХХК

Platinum 09:00-18:00 http://urbanek.mn/

Үйл ажиллагааны чиглэл:

БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА

Байгууллага
Менежертэй холбогдох
ariun7000@yahoo.com И-мэйл

Польш улсын “Bracia Urbanek“ Компанийн хүнсний бүтээгдэхүүнийг Монголчууд +25 гаруй жилийн өмнөөс таашаан хэрэглэх болсон билээ. Орос, Израиль, Эстон, Солонгос, АНУ, Кувейт зэрэг дэлхийн олон орны хэрэглэгчдийн амтархан зооглодог Урбанекийн бүтээгдэхүүний хамгийн том импортлогч нь Монгол дахь “УРБАНЕК” компани юм. УРБАНЕКИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД НЬ ISO 90018 IFS ЧАНАРЫН ТЭМДГҮҮДЭЭР БАТАЛГААЖИЖ, ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙДАГ Кошерын гэрчилгээтэй Дэлхий дээр хүнсний аюулгүй байдалдаа хамгийн их анхаарал тавьдаг улс бол Израйл. Израйл улс нь аливаа хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн шинжилгээ, түүхий эдийг тариалж байгаа хөрсний шинжилгээ, үйлдвэрийн процесс, хадгалалт, тааварлэлт гэсэн үзүүлтүүдэд бүгдэд нь “A” үнэлгээ авсан бүтээгдэхүүнд улсынхаа хилээр нэвтрэх нэгхэн жилийн зөвшөөрөл өгч, Кошерын гэрчилгээг олгодог. Энэ шалгуурыг Урбанек брэнд хангаж, тус улсын зах зээлд жил бүр нийлүүлэгддэг байна. Түүхий эдийн шинжилгээнд нөөшилсөн бүтээгдэхүүний орцод хэрэглэж байгаа цуу, тос зайлшгүй орно. Улаан буйдаанаас гаргаж авсан цуу болон цэвэр наран цэцгийн тосыг хэрэглэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Харин бусад төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг модны цуу буюу уксусыг хориглодог байна. Урбанек брэндийн бүтээгдэхүүнүүд нь пастеризацын аргаар 60-70 градуст боловсруулагддаг тул шимт чанар болон ферментүүдээ алдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл ногоог бүрэн болгож, хүний биед хэрэгтэй амин дэмүүдийг “үхүүлдэггүй” гэсэн үг. Энэ нь бусад 100 градуст боловсруулагдсан нөөшилсөн бүтээгдэхүүнүүдээс давуу талтай юм.

Үнэт зүйлс
  • Чадварлаг, эвсэг хамт олон
  • Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
  • Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Ёс зүйт үйл ажиллагаа
  • Манлайлал
Эрхэм зорилго
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.