EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Одь Тан ХХК

Platinum 9:00-17:00 www.oditan.mn

Үйл ажиллагааны чиглэл:

ЭРҮҮЛ МЭНД

88157079 Байгууллага
Менежертэй холбогдох
info@oditan.mn И-мэйл

Монголын уламжлалт анагаах ухаан нь 5000 жилийн түүхтэй нэн эртний анагаах ухаануудн нэг юм. Харин Одь Тан уламжлалт эм, натурал гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр нь тасралтгүй 9 үе дамжсан 500 орчим жилийн түүхтэй жор дамжлагад суурилсан юм.

Монгол орны шимт хөрсөнд ургасан байгалийн зэрлэг эмийн ургамлууд болон органик эмийн ургамлын плантацид 50 гаруй зүйлийн үйлдвэрийн хэрэгцээт түүхий эдийг тариалж байна.

Ес дэх үеийн манрамба, хүний гавъяат эмч П.Баатарын нэрээр Dr.Baatar брэндийг үүсгэн байгуулж олон улсын NonGMO, ECOCERT гэх мэт эко стандартуудыг хангаж байна. Манай үйлдвэрийн 3 төрлийн эм, 2 төрлийн эрүүл мэндийн цайг Ковид 19 өвчний эмчилгээний практикт өргөнөөр хэрэглэж байна.

Одоогоор бид 110 төрлийн уламжлалт эм, 16 төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, 20 орчим төрлийн органик гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Үнэт зүйлс
  • Чадварлаг, эвсэг хамт олон
  • Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
  • Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Ёс зүйт үйл ажиллагаа
  • Манлайлал
Эрхэм зорилго
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.