EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

ЛХАМУР ХХК

Platinum 08:00-17:00, 08:30-22:00 http://lhamour.com/

Үйл ажиллагааны чиглэл:

БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА

77120256 Байгууллага
Менежертэй холбогдох
khulan@lhamour.mn И-мэйл

Лхамур брэндийг нэг хүн гэрээсээ гарааны бизнес болгон эхлүүлж байсан бол өдгөө борлуулалт, үйлдвэрлэл, экспорт гээд бүхий л талаараа жижиг дунд үйлдвэрийн хэмжээнд хүрсэн үндэсний баялаг бүтээгч брэнд болоод байна. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын хөрсөнд ургасан бүтээгдэхүүнийг түүхий эдээ болгон ашиглаж, нэмүү өртөг шингээн бүхий л төрлийн арьсны онцлогт тохируулан гар аргаар үйлдвэрлэж, Дотоодын болон гадаадын хэрэглэгчдэд хүргэсээр байна. Мөн чанартаа хамгийн их анхаарч ирсэн бөгөөд 100% байгалийн гаралтай, байгальдаа болон хүндээ хор нөлөөгүй бүтээгдэхүүнүүдийг сэтгэлээ шингээн хийж, хэрэглэгч нартаа хүргэсээр байна. Бид нүүрний арьс арчилгаа, биеийн арьс арчилгаа, үс арчилгаа, олон төрлийн савангууд гээд нийтдээ 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Түүнчлэн, эрүүл амьдралын хэмнэлийг эрхэмлэгч хэрэглэгчиддээ зориулан жамц давсан гэрэл, торомны ноосон бүтээлэг, лааны суурь, даавуун тор, хулсан иж бүрдэл гэх мэт минималист шинжийг зонхилсон байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг хүргэсээр байгаа билээ. Лхамур нь чанартай бүтээгдэхүүн, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаагаа олон улсад танигдан Японы NHK World, Германы Deutsche Welle, АНУ Forbes зэрэг алдартай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцлогдож байсан. 

Одоо бид 9 улсад экспортоо тошмол гаргаж байна. Цаашид экспортоо тэлж, инновацид сууриласан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин тасралтгүй ажилласаар байна. 

Энэ онд болсон хамгийн онцлох Сайхан мэдээ маань Японы зах зээлд гарсан бидний үйлдвэрлэдэг Нохойн хошуутай нүүрний суурь тос "Шилдэг тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж буй хүндээ ба байгальд ээлтэй гоо сайхны бүтээгдэхүүний шагнал'' авсан нь маш том үнэ цэнэтэй зүйл болсон. Тэр тусмаа Японд үнэлэгдэнэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа. 

Гэх мэтчилэн бид гадаадын цахим сэтгүүлүүдэд хэд хэдэн удаа онцлогдон гарч Сингапурт томоохон худалдааны молл доторх алдартай Beauty Library гоо сайхны төрөлжүүлсэн дэлгүүрт зарагдаж эхэлсэн гээд амжилтаа ахиулсаар байна. 

Өдийг хүртэл дэмжсээр, хамт байдаг хэрэглэгчиддээ бид маш их баярлаж явдаг. 

Үндэсний баялаг бүтээгч Лхамур. 

Үнэт зүйлс
  • Чадварлаг, эвсэг хамт олон
  • Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
  • Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Ёс зүйт үйл ажиллагаа
  • Манлайлал
Эрхэм зорилго
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.