EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

ЭХЛЭЛ ЭЛЕКТРОНИКС ХХК

Platinum 9.00am - 18.00pm https://store.ehlel.com/

Үйл ажиллагааны чиглэл:

БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА

88057531 Байгууллага
Менежертэй холбогдох
marketing@ehlelmail.com И-мэйл

Эхлэл электроникс 2017 онд байгуулагдан электрониксийн чиглэлээр үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг ЭХЛЭЛ БРЭНД-ийн салбар охин компани юм. Дэлхийн зах зээлд Монгол гэдэг нэртэй цуг уул уурхай, алт, нүүрс гэх мэт түүхий эдийн бүтээгдэхүүн биш харин эсрэгээрээ техник технологийн бүтээгдэхүүнийн нэр цуг явдаг болход хувь нэмэрээ оруулах, Монголыг илэрхийлэл нэмүү өртөг шингээдэг, үйлдвэрлэдэг бүтээдэг брэндүүдийн "Эхлэл" нь болж түүчээлхийн төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл Япон брэнд гэхээр та юу төсөөлдөг вэ? эсвэл Америк, эсвэл Солонгос брэнд. Япон брэнд гэхээр Toyota, Солонгос брэнд гэхээр Samsung гэх мэт тухайн улсын алдарт технологи бүтээгч нар улсынхаа нэртэй салшгүй цуг явдаг шиг #ehlel гэсэн нэр нь Монголыг сурталчилдаг технологийн брэнд болох нь бидний зорилго, гол очих цэг юм. Бид нар чухамхүү алт ухдаг, мөнгө зээлүүлж хүүгээр нь өсдөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний түүхий эдийг дамалдаг "Монгол бизнес" - ийн арга барилд өөр чиг хандлагыг бий болгож зөвхөн баялаг бүтээдэг, технологи үйлдвэрлэдэг, экспортлодог Дэлхийд гарах Монгол бизнес бий болгохын төлөө чармайж буй нь бидний философи юм. Бид бүхэн төр засгаас нэг ч удаагийн хандив тусламж болон зээл, тендэр авч үзээгүй бөгөөд "Өрсөлдөөнд шудрагаар ялж, чадамжаа нэмэгдүүлэх" гэсэн энгийн зарчимтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг болно.

Үнэт зүйлс
  • Чадварлаг, эвсэг хамт олон
  • Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
  • Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Ёс зүйт үйл ажиллагаа
  • Манлайлал
Эрхэм зорилго
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.