EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

МОНГОЛ НЭХМЭЛ ХК

Platinum 09:00-18:00 www.mongoltextile.com

Үйл ажиллагааны чиглэл:

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ

70105188 Байгууллага
Менежертэй холбогдох
enkhjin.e@mongoltextile.com И-мэйл

Манай компани 1934 онд Монголын ноос боловсруулах аж үйлдвэрийн салбарын анхны машинт үйлдвэрийн суурин дээр байгуулагдсанаас хойш өдгөө 87 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нарийн бүдүүн ноос будах, утас ээрэх, нэхэх, гүйцээн боловсруулах үндсэн цехүүд, лаборатори бүхий ноос, ноолууран ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн бүрэн шат дамжлагт үйлдвэр юм.

Нэхэх үйлдвэрлэл нь 1934 онд байгуулагдсан түүхэн үйлдвэр бөгөөд 2000 оноос эхлэн машин технологи шинэчлэж өргөжин тэлж бүрэн хүчин чадлаар жилд 130000 метр төрөл бүрийн даавуу олон шат дамжлагаар үйлдвэрлэж гүйцэтгэн боловсруулж байна.

Ээрмэлийн үйлдвэрлэл нь Япон улсад үйлдвэрлэсэн KYOWA, MURATEC үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон утас ээрэх бүрэн үйлдвэр юм. Будах цех жилд 60,000кг түүхий ноос, ноолуур будах хүчин чадалтай ба хэрэглэгчийн хүссэн өнгөөр өнгө гаргаж утас үйлдвэрлэнэ.

Ээрэх үйлдвэрийн техникийн нөхцөл нь Nm 1/11-2/26 номерийн ямааны ноолууран ээрмэл, сарлагийн хөөвөр, тэмээ, торомны ноосон нэхмэл, сүлжмэлийн зориулалттай ээрмэл утасыг холих, самнах, ээрэх, шилжүүлэн ороох, давхарлан ороох, эрчлэх гэсэн үндсэн 6 дамжлагаар ээрмэл утас үйлдвэрлэдэг. 2018 оноос техник болон технологийн шинэчлэлийг хийж ээрэх шугамыг өргөтгөж 75,000кг ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөжисөн.

Сүлжмэлийн үйлдвэрлэл нь Герман улсад үйлдвэрлэсэн “STOLL”, Японы “Shima Seiki” автомат сүлжих машин, Итали улсад үйлдвэрлэсэн киттель оёдлын “COMPLETE” зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй ба жилд 50,000 ш сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Манай компани дээд зэргийг боловсруулалт сайтай ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноосоор хэрэглэгч, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн хөнжил, плед, алчуур, шааль, ороолт, даавуу, драп, цамц, пальто малгай, өмд зэрэг 240 гаруй төрлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Мөн “Монгол Нэхмэл” ХК нь байгаль орчинд ээлтэй, шударга хөдөлмөрийг дээд зэргээр үнэлдэг, бүрэн тогтвортой, ил тод, ёс зүйтэй корпораци болох эрхэм зорилт тавин ажиллаж байга.

Үнэт зүйлс
  • Чадварлаг, эвсэг хамт олон
  • Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
  • Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Ёс зүйт үйл ажиллагаа
  • Манлайлал
Эрхэм зорилго
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.
Одоогоор бүтээгдэхүүн бүртгэгдээгүй...