EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

ГУРВАН СОР ХХК

Platinum 10:00-19:00 www.gscashmere.mn

Үйл ажиллагааны чиглэл:

БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ

70113882 Байгууллага
Менежертэй холбогдох
gurvansor@yahoo.com И-мэйл

“Талд төрөөд, дэлхийд өрсөлдөнө” уриатай “Гурван сор” ХХК нь үүсгэн байгууллагдсан цагаас хойш ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл амжилттайгаар тасралтгүй явуулж байгаа бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ тухайн цаг үеийн загвар, өнгөний чиг хандлагыг тусгасан “Gurvan Sor Mongolia” брэнд бүтээгдэхүүнийг бий болгон Герман, Австри,  Польш, Солонгос,  ОХУ, Япон, Хятадын бизнесийн түнш, харилцагчдад нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 43 хувийг экспортлон, гадаад зах зээлд худалдан борлуулж, хамтран ажиллаж байна.

Дотооддоо бүтээгдэхүүнээ Үйлдвэрийн нэрийн дэлгүүр, Эрдэнэт хот, УИД-ын тасаг, Хөвсгөл Тойлогт жуулчны бааз дахь нэрийн дэлгүүрүүдээр танилцуулж,  худалдан борлуулж, NTG Эрдэнэт кашимер, Эцио форадори, Анна кашимер брэндүүдийн захиалгыг үйлдвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа ба хэрэглэгч, харилцагчиддаа улам ойртох, брэндийг таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх  зорилгоор гадаадад болон Сентрал тауэр, Шангри-ла молл, Мишээл экспо, УИД үзэсгэлэнгийн талбай, Эрдэнэт хотод өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Үнэт зүйлс
  • Чадварлаг, эвсэг хамт олон
  • Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
  • Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Ёс зүйт үйл ажиллагаа
  • Манлайлал
Эрхэм зорилго
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.