EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

ЦЭЦЭГТ МЭНДЧИЛГЭЭ ХХК

Platinum 08:00-22:00 https://flower.mn/

Үйл ажиллагааны чиглэл:

БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА

77337733 Байгууллага
Менежертэй холбогдох
marketing@flower.mn, info@flower.mn И-мэйл
  1. Цэцэгт Мэндчилгээ ХХК-ний тухай

Манай компани 2009 онд  гоёлын амьд цэцгийн худалдаа, онлайн захиалга хүргэлтийн үйлчилгээг нээн анх 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байв. Өдгөө борлуулалт үйлчилгээ, түгээлт, хүлэмжийн аж ахуй, маркетингийн хэлтсүүд нийлсэн нийт 50 гаруй ажилтантай, хүргэлтийн 5 салбартай, шууд худалдааны 4 дэлгүүртэй үйл ажиллагаа улам өргөжин ажилласаар байна. Бид гоёлын амьд цэцгийг дэлхийн олон улс орнуудаас импортийн зөвшөөрөлтэй оруулж ирдэг бөгөөд эх орныхоо үржил шимт хөрсөнд дотоодод тарих боломжтой цэцгийг тарьж ургуулан та бүхэнд үйлчилж байна. Цэцэгт мэндчилгээ ХХК нь Улаанбаатар хотын өнцөг булан бүрт мөн 21 аймгийн төвд хамгийн богино хугацаанд ,хамгийн хямд зардлаар хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ хүргэж аз жаргал хайрыг түгээсээр байна. Манай байгууллага алхам алхмаар хөгжин дэвшихийг эрмэлзэн харилцагч, үйлчлүүлэгч нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр төвшинд байлгахаар зорин ажиллаж байна. Цэцэгт Мэндчилгээ ХХК нь  мэргэжлийн дизайнерын урласан 200-300 нэр төрлийн цэцгийн сонголттой 30 гаруй  харилцагч байгууллагын бүтээгдэхүүнүүд байршуулсан цэцэг хүргэлт,  бэлэг дурсгалын онлайн цогц цэцэг хүргэлтийн үйлчилгээ юм. Бид таны таалалд нийцсэн шинэхэн цэцэгсийг хамгийн сүүлийн үеийн загвараар мэргэжлийн цэцэгчнээр бэлдүүлж, цаг алдалгүй хүргэж үйлчилдэг мэргэжлийн хамт олон гэдгээрээ танигдсан билээ.

 

Эрхэм зорилго: Монголдоо цэцгийн соёлыг түгээсэн жишиг компани байна.

Алсын хараа: Бид Монголдоо гоёлын цэцгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын соёлтой энэ зэрэгцэн хөгжүүлэх мөн дотоодын гоёлын цэцгийн зах зээлийг импортоос хараат бус болгон бие даасан зах зээлийг бий болгохыг зорьж

Уриа үг: Бид таны аз жаргалын

Бидний амжилт:

  1. Манай компани 2011 онд “Сэтгэлт Минь Байгаа Болохоор” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа хүмүүс Монгол улсад оршин суугаа хайртай дотны хүмүүсийн баяр хөөр, аз жаргалтай мөчийг нь хуваалцах нэг гүүр нь болж чадсан юм.
  2. 2018 онд “Сэтгэлд Хязгаар Үгүй” аяны хүрээнд хөдөө орон нутгийн бүх аймагт цэцэг хүргэлтийн үйлчилгээгээ нэвтрүүлсэн.
  3. 2019 оны 10 сарын 19 нд 10 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад анх удаа гоёлын амьд цэцгийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан билээ.
  4. 2021 оны 7 сарын 19нд Нийгмийн хариуцлагын хүрээнд Цар тахалын голомтод ажиллаж байгаа  эмч сувилагч нарт талархал илэрхийлэл Баярлалаа сайн үйлсийн аянд хамтран ажилласан.

Бүтээгдэхүүний төрөл:  Гоёлын, энгийн, тусгай загварын, хүндэтгэлийн, уулзалтын бэлгийн багц гэх мэт загвар маш олон сонголттой:

Бүтээгдэхүүний үнэ:  Манай бүтээгдэхүүний үнийн хувьд 33500-610500төгрөгийн хооронд байдаг. Баглаа цэцэг 30,000 төгрөгөөс дээш, сагстай цэцэг 50,000 төгрөгөөс дээш, хайрцагтай цэцэг 40,000 төгрөгөөс дээш үнэтэй байдаг.

  1. Үйл ажиллагааний чиглэл

Хүргэлтийн салбар ( Online shop)

Бид үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулах, түргэн шуурхай, цаг алдахгүй хүргэхийн тулд ХУД, БГД, СБД, БЗД-т  Онлайн захиалгын 5 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  Та хаана байгаагаас үл хамааран ажлаасаа, гэрээсээ, хүссэн газраасаа цэцэг захиалан хамгийн хурданаар  хүргүүлэх боломжтой.

Цэцгийн худалдаа (Flower shop)

Манай цэцгийн дэлгүүр нь орчин үеийн шинэлэг дизайн бүхий тав тухтай тохилог орчинтой Наадам центерийн 1 давхар, мөн Их наяд плаза худалдааны төвийн 1 давхарт, Номин юнайтед их дэлгүүрийн 1 давхарт тус тус байрлан мэргэжилийн цэцэгчид найрсаг дотно үйлчилгээгээр таныг угтан авч гоёлын цэцгийн худалдааг явуулж байна.

Гоёлын цэцгийн агуулах худалдаа (Flower market)

“Цэцэгт Мэндчилгээ” компани үйл ажиллагаагаа төрөлжүүлэн  Flower market бөөний төвийн нээж гоёлын цэцгийн материал, сав баглаа,  тууз, навч чимэглэл мөн гоёлын  цэцгийн бөөний худалдааг аж ахуй нэгж, хувь хүн албан байгууллагат  зориулж 2020 оны 4 сараас эхлэн маш амжилттай явуулсаар байна.  Таны цаг зав, санхүүг хэмнэсэн энэхүү үйлчилгээг та хэдийд ч ирж бодитоор харж үзэж сонголтоо хийх боломжтой бөгөөд бөөний хамгийн хямд үнийг санал болгож байгаагаараа онцлог юм. 

Байгууллагын үйлчилгээ ( Corporate sales)

Манай компани оффис болон албан байгууazitллагын цэцгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн уулзалт, хурал зөвлөгөөн, ширээний цэцэг, энгэрийн цэцэг, нээлт, хүндэтгэлийн арга хэмжээ гэх мэт үйл ажиллагаа хамтран ажиллаж  тухайн байгууллагын онцлогт тохирсон тусгай цэцгийн загварыг хамгийн хямд үнээр санал болгож хөнгөлөлт урамшуулал үзүүлэн ажиллаж байна.

Гоёлын амьд цэцгийн хүлэмжийн аж ахуй

Гоёлын амьд цэцгийн хүлэмжийн аж ахуйг 2017оноос эхлэн эрхэлсэн. Бид 1400м2  талбайд Монгол улсад дагаж мөрдөх MNS-6636-2016 стандартын шаардлага хангасан хавар, зун, намар ашиглагдах нийлэг хальсан хүлэмж мөн өвлийн нарлаг хүлэмжинд эх орныхоо үржил шимт хөрсөнд Лили, Наранцэцэг, Астер бонита, Снап драгон, Double sunking. Дайси, Кала лили гэх мэт цэцгийг тариалан гоёлын цэцгийн зах зээлийн 10 хувийг ханган ажиллаж байна.

Жижиглэн худалдаа

Монголд цоо шинэ үйлчилгээ томоохон худалдаа Цэцгийн худалдан авалт эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, цэцгийн соёлыг дэлгэрүүлэхийн тулд жижиглэн худалгааг зохион байгуулана. Хэрэглэгч хүссэн дэлгүүрээсээ хүнсээ цуглуулахдаа дуртай цэцгээ хамгийн хямд үнээр худалдан авах боломжийг олгоно. Ингэснээр цэцгийн зөвхөн өөр хоорондоо бэлэглэх бус орчноо чимэх, цэцгээс гоо зүйн таашаал авах, зэрэг өдөр тутмын амьдралын хэрэглээ болгон хэвшүүлэх  юм.

Үнэт зүйлс
  • Чадварлаг, эвсэг хамт олон
  • Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа
  • Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Ёс зүйт үйл ажиллагаа
  • Манлайлал
Эрхэм зорилго
МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.