EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Бьюлдингс Текноложи ХХК

Standart member http://www.buildtech.mn/
Шинэчлэгдсэн огноо: 2022.03.11 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ БАРИЛГА Барилга угсралт, зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (9-р хороо, 7 хороолол, алтайн, 281 дугаартай барилгын 1305 тоот)

И-мэйл info@buildtech.mn
  • “Бьюлдингс текноложи” ХХK нь 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийн технологийн дэвшлийг хэрэглэгчдэд шуурхай, найдвартай хүргэх зорилго тавин, байгаль орчин, хүний биед хор нөлөөгүй дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа компаниудын нэг юм.

     Тус компани нь агаар сэлгэлтийн, цахилгааны, автоматикийн, усан хангамжийн 6 зөвлөх инженерүүдтэй.Түүнчлэн дээр дурьдагдсан мэргэжил бүрээр 20 гаруй инженер ажилладаг. Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үе , 2002 оноос Н.Дорж болон Б.Түмэннаст нарын санаачлагаар анх үүсгэн байгуулагдсан. Тэдний анхны ажлын гараа Улсын Барилгын зургийн төв институтээс эхэлсэн бөгөөд 20 гаруй жилийн ажлын арвин их дадлага туршлагатай инженерүүд юм. Манай компани салбартаа тэргүүлэх туршлагатай зөвлөх инженерүүдийн удирдлаган дор, мэргэшсэн зэрэгтэй инженерүүдийн чадварлаг багийг бүрдүүлсэн. Манай компани нь бүх төрлийн барилгын агаар сэлгэлтийн системийн зураг төсөл зохиох, угсралт болон засвар үйлчилгээ, сэлбэг материалын худалдаа зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.

    Барилгын иж бүрэн зураг төсөл

    -Үйлдвэрлэлийн зориулалттай барилга
    -Орон сууц, оффисийн барилга
    -Үйлчилгээний зориулалттай барилга
    -Зохиогчийн хяналт
    -Барилга бүтээцийн тооцооны программ хангамжийн борлуулалт
    -Лира, Мономах
    -Инженерийн хангамжийн системийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ
    -Барилгын автомат удирдлагын систем

    2003 оноос манай компани нь Украин улсын барилга бүтээцийн тооцооны MagicCad, Lira, Monomakh программын Монгол дахь албан ёсны борлуулагч болсон. Бид “Тогтвортой хөгжил”-ийг Монголдоо гэсэн уриатайгаар барилгын салбарт өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.