EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Баянцагаан нуур ХХК

Gold member 09.00-18.00 www.bayantsagaannuur.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.12.28 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гадаад худалдаа
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Гуталын үйлдвэрлэл

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг (2 хороо, Дарь-Эх, 1-18 тоот)

Байгууллага 99198628
И-мэйл yanjinnji@yahoo.com
  • Манай “Баянцагааннуур” ХХК нь 2005 онд анх гутлын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компаний урлаж хийсэн ажлын болон гоёлын 100-гаад нэр төрлийн гутал нь олон түмний таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан.

    Манай компаний гол зорилго нь бүх төрлийн аюулгүй ажиллагааны ажлын гутал болон гоёлын гутлуудыг сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн давуу талыг гар ажиллагаатай уялдуулан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, захиалагчид хямд үнээр хурдан шуурхай нийлүүлэхэд оршино. Ажлын гутлын хувьд хөдөөний ард түмэн болон барилга, уул уурхайн салбарынхан өргөнөөр хэрэглэдэг.

    Бид гутлын гол түүхий эд болох арьс ширийг дотоодын шаардлага хангасан цех, үйлдвэрүүдээс нийлүүлж үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллаж байна.

    Мөн бид бусад дотоодоос хангах боломжгүй арьс,шир, уллагааны материалыг дэлхий даяар гутлын материал экспортлодог ОХУ-ын зарим хотуудаас болон БНХАУ-ын Гуанжу хотоос шууд үйлдвэртээ нийлүүлдэг болохоор манай үйлдвэрлэсэн гутал нь:

    -олон улсын стандартын шаардлага хангасан

    -дээд зэргийн боловсруулалттай арьсаар хийгддэг

    -бат бөх чанартай

    -эдэлгээ удаантай

    -ус чийг татахгүй (дотор ул нь ширэн)

    -уян хатан чанар бүхий хугардаггүй, хөлддөггүй резинэн ултай

    -элэгдэл багатай хатуу өсгийтэй зэрэг чанарын давуу талуудтайгаас гадна үнийн хувьд харицангуй хямд байдаг.