EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

ЧММ ХХК

Gold member www.chmmgroup.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.01.05 11:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ БАРИЛГА Барилга,цахилгаан,сантехник угсралтын ажил
ҮЙЛЧИЛГЭЭ БАРИЛГА Бетон зуурмагийн үйлдвэрлэл
ҮЙЛЧИЛГЭЭ УС ХАНГАМЖ, СУВАГЖИЛТЫН СИСТЕМ, ХОГ ХАЯГДАЛ ЗАЙЛУУЛАХ БОЛОН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ДАХИН СЭРГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Бүх төрлийн инженерчлэлийн үйл ажиллагаа
ҮЙЛЧИЛГЭЭ ДУЛААН, ХИЙ, УУР, АГААРЖУУЛАЛТ Бүх төрлийн инженерчлэлийн үйл ажиллагаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (3 хороо, Чингисийн өргөн чөлөө, БХТМТЗөвлөлийн зүүн талд)

Байгууллага 70280199
И-мэйл chmmco@yahoo.com
  • МЭНДЧИЛГЭЭ

    Манай компанийн үүсгэн байгуулагдсан 1996 оноос өнөөг хүртэл амжилттай, тогтвортой өсөн дэвжиж, салбартаа тэргүүлэгч компаниудын нэг болсон бахдам амжилтын эзэд болох Эрхэм харилцагч, хамтран ажилладаг түншүүд болон компанийнхаа хамт олонтойгоо мэндчилж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд манай компани нь МУЗГ-с хэрэгжүүлж буй улс орны хөгжилд нөлөө үзүүлэхүйц дэд бүтцийн олон томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт амжилттай оролцон улмаар Олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд болох АХБ, ДБ, ЕСБХБ, Койка, НДФ зэрэг байгууллагуудын найдвартай харилцагч болсон бахдам амжилтийг дурдахад таатай байна. Та бидний мөр зэрэгцэн хөдөлмөрлөн олон саад бэрхшээлийг хамтдаа даван туулж, сэтгэл хөлс хүчийн амт шингээн бүтээн байгуулсан орон сууцны хороолол, инженерийн дэд бүтцүүд нь өнөөг хүртэл хэвийн ажиллаж олон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, суурин хотын хэвийн үйл ажиллагааг болон иргэдийн ая тух, амьдрах нөхцөлийг хангаж улмаар улс орны хөгжлийн суурь болж байгааг мэдрэх тусам хийж бүтээснээрээ бахархаж омогшин цаашид улам ихийг хийж бүтээхийн эх ундарга болдог. Бид компанийн үнэт зүйл “Тогтвортой хөгжил”- ийн үндэс болсон ажилтан, албан хаагчдынхаа ур чадвар, мэргэжлийн чадавхи, бүтээмжийг алхам тутамдаа нэмэгдүүлж, мэргэшиж хөгжихөд нь тууштай дэмжлэг үзүүлэн ажиллахыг эрхэм зорилго болгодог бөгөөд “Дэлхийд үнэлэгдсэн инженеринг компани” болох үйлсийн төлөө нэгдэн зүтгэж байна. Та бүхэндээ чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсэж буйг хүлээн авна уу.

    Хүндэтгэсэн:

    “ ЧММ” ХХКомпани

          Ерөнхий захирал                                                 Х.Чинбат

     

     

    ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

    Барилга угсралт, засварын “ЧММ” ХХКомпани нь 1996 онд байгуулагдан гадаад худалдаа, барилга угсралт, засал чимэглэл, инженерийн шугам сүлжээний угсралт, цахилгаан дамжуулах шугам, дэд станц, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, туршилт тохируулга, даралттай шугам хоолой ЦТП-ний угсралт болон бүх төрлийн хүнд даацын машин механизмын тээвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2005 оноос “Санконстракшн” ХХК, “ЖМДМ” ХХК, “Сутайн мөнх тэмүүлэн” ХХК зэрэг охин компани байгуулан бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Манай компани нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улсын нийслэл хот болон 13 аймаг, 25 cумдын төвлөрсөн дулаан хангамж, цэвэр бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, усан сан, насосны станц, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд өртөө, хувиарлах байгууламж, иргэний болон үйлдвэрлэлийн барилга зэрэг инженерийн байгууламжийг иж бүрнээр хийж гүйцэтгэсэн. Тус компани нь 2008 онд Бүтээн байгуулалтын шилдгүүдийг шалгаруулах “Golden tower” ёслол хүндэтгэлийн ажиллагаанд “Инженерийн барилга байгууламжийн угсралтын шилдэг байгууллага” номинацад нэр дэвшиж шалгарсан. 2008 оноос эхлэн жил бүр Татварын байгууллагаас “Найдвартай татвар төлөгч байгууллага” , Нийгмийн Даатгалын байгууллагаас “Шилдэг шимтгэл төлөгч байгууллага” 2008 он, 2016 онд Барилга, Хот байгуулалтын Яамнаас барилга угсралтын “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр тус тус шалгарлаа.

     

    АЛСЫН ХАРАА                                           ҮНЭТ ЗҮЙЛ

    Дэлхийд үнэлэгдсэн инженеринг                                     Тогтвортой хөгжил

    компани болох

    ЭРХЭМ ЗОРИЛГО                                          УРИА

    Эрүүл аюулгүй ажлын байр, байгальд                             Бид чанарыг эрхэмлэж баялгыг 

    ээлтэй үйл ажиллагааны зорилтыг                                   бүтээнэ

    тогтмол ханган ажиллаж, ажилтан

    албан хаагчдынхаа ур чадвар,

    мэргэжлийн чадавхи бүтээмжийг

    алхам тутам нэмэгдүүлж мэргэшиж

    хөгжихөд нь дэмжлэг үзүүлж

    ажиллана.

     

     

     

    КОМПАНИЙН БҮТЭЦ

    Бид өдгөө олон жилийн мэдлэг, туршлага хуримтлуулсан баг хамт олныг бүрдүүлсэн бөгөөд мэргэжлийн 80 гаруй ажилтантай дээрх бүтэц зохион байгуулалттай үйл ажиллагааг явуулж байна.

    КОМПАНИЙН ЭРХЭЛДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА