EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Ханбогдкашимер

Sponsor member https://khanbogd.mn/
Шинэчлэгдсэн огноо: 2024.02.20 11:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Экспортлогч
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Ноос ноолууран эдлэл

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг (1 хороо, Сөүл бизнес төв, 206 тоот)

Менежер 8886-8062
И-мэйл cashmere@khanbogd.mn
  • ТАНИЛЦУУЛГА

                    “Ханбогд Кашимер” компани нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийд танигдсан брендүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг 20 гаруй жилиийн турш Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсуудад бэлтгэн нийлүүлсээр ирсэн.

                    “Ханбогд Кашимер” компани нь  400 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг ба  бид  жилд 1000 тн самнасан  ноолуур  боловсруулах,  100,000  ширхэг  сүлжмэл бүтээгдэхүүн  үйлдвэрлэх  хүчин  чадалтай тогтвортой, чанартай  ноолуурыг бэлтгэн нийлүүлдэг үйлдвэрлэгч болон  өргөжлөө.

                    Бид ноолуурын экспортоор Монгол улсын тэргүүлэгч компаниудын нэг ба экспортын үнийн дүнгээрээ Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.

                    Сүүлийн 12 жилийн турш бид Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгж, найдвартай татвар төлөгч, шилдэг самнасан ноолуур экспортлогч байгууллагаар шалгарсаар ирсэн.

                    2019 оны 4дүгээр сард Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүрэгт 7000мкв талбайтай, сүлжмэлийн болон самнах үйлдвэрийн шинэ барилга барьж Итали, Япон болон Герман улсад  үйлдвэрлэгдсэн  сүүлийн  үеийн дэвшилтэт машин, тоног төхөөрөмжөөр  бүрэн тоноглосон.

                    Манай  компаний  хүний  нөөц,  менежментийн  гол  зорилго  нь  ажилтан  бүрийн  авъяас чадвар,  нөөц  боломжуудыг  нээн  илрүүлж  хөгжүүлэх,  ажилтнуудыг  санаачлагчтай ажиллахад  уриалан  дуудах,  байгууллагын  өмнө  тавигдсан  зорилгыг  биелүүлэх  хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, чадварлаг мэргэшсэн баг хамт олныг бий болгож, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж, оновчтой ашиглахад чиглэдэг.

    Эрхэм Зорилго

                    Хувь хүний хөгжлийг эрхэмлэн, байгальд   ээлтэй, аюулгүй үйлдвэрлэлийн орчинг бүрдүүлэн дэлхийд өрсөлдөхүйц чанартай  ноолууран  бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол  улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад оршино.

     

    Алсын хараа

                    Бид хэрэглэгч болон ажилтнууддаа  үнэ  цэнийг бий болгосон, инноваци нэвтрүүлэгч, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч, дэлхийд   танигдсан чанартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани байна.

    Үнэт зүйлс

     

    Эвсэг бүтээлч хамт олон

    Инноваци нэвтрүүлэгч 

    Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл

    Нийгмийн хариуцлага

    Бизнесийн хамтрагчид

    Хэрэглэгч / Худалдан авагчид

  • Д.Энхжаргал
    Д.Энхжаргал