EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Багануур ХК

Gold member 09-18 http://baganuurmine.mn/
Шинэчлэгдсэн огноо: 2023.03.09 11:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТ Нүүрс олборлолт

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг (3-р хороо, (Үйлдвэрийн район))

Байгууллага 70210791
  • Багануур ХК анх 1978 онд Төвийн эрчим хүчний системийн харьяа Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтаар байгуулагдсанаас хойш 38 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оны 2-р сарын 9-нд 100.0 сая.тн дахь нүүрсээ олборлосон.

    1995 онд хувьчлагдан төрийн өмч давамгайлсан “Багануур” хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Нийт хувьцааны 75 хувийг төр, 25 хувийг иргэд эзэмшдэг.

    Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая.тн бөгөөд дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч 3.6-3.8 сая.тн нүүрсийг олборлож 16.0-18.0 сая шоо метр хөрс хуулж, авто тээвэртэй болон тээвэргүй хосолсон ашиглалтын системээр олборлолт явуулдаг. Монгол улсын нүүрсний хэрэгцээний 60%, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 гаруй хувийг дангаараа хангаж ирсэн. 0-200 мм бутармагтай нүүрсийг вагон болон бусад жижиг авто тээврийн хэрэгслээр хэрэглэгчдэд нийлүүлдэг.

    Багануурын нүүрс нь өөрийн физик, хими шинж чанараараа зөвхөн эрчим хүчний зориулалтаар ашиглагдах төдийгүй дахин боловсруулалт хийгдэн шатдаг хий, түлш, шингэн ба шахмал түлш, бусад химийн үйлдвэрлэлийн түүхий эд болох бүрэн боломжтой нь судалгаагаар батлагдсан.

    Байгуулагдсанаасаа хойш анхны төсөл болох тухайн үеийн ЗХУ-ын ГИПРОШАХТ институтын боловсруулсан төслийг мөрдлөг болгон ажиллаж байсан. 1995 оноос техник технологийн шинэчлэл хийх, хөрс хуулалтын хоцрогдлыг арилгах, нүүрс олборлолтыг тогтворжуулах зорилгоор “Монгол нүүрс” төслийг хэрэгжүүлэн уурхайн өмнө тулгарч байсан олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэн амжилттай ажиллаж байна.

    2012-2015 онд хөрс тээврийн машин 4, нүүрс тээврийн машин 6, гинжит бульдозер 1-ийг худалдан авч техникийн хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн.

    2005 онд бүтээмжийг амжилттай хэрэгжүүлэн “Азийн загвар компани”-р шалгарсан. 2011-2013 онд МҮХАҮТанхимаас шалгаруулдаг “ТОП-150 аж ахуйн нэгж”-д багтаж, 2012 онд “Нүүрсний салбарын оны шилдэг олборлогч”, 2013 онд Уул уурхайн салбарын “Шилдэг уурхай”-гаар шалгарч 2013 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

    2012-2014 онд Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас санаачилсан “Нүүрс” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Нүүрс бутлан ачих хэсгийн хүчин чадлыг 500.0 мян.тн-оор нэмэгдүүлж, авто пүүний ачааллыг 2 урсгалтай байхаар зохицуулж жижиглэнгийн нүүрсний борлуулалтыг 3 дахин нэмсэн.

    2014-2015 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Багануурын нүүрсний ордын гүйцээх хайгуулын ажил хийгдсэн. Хайгуулын үр дүнд балансын нөөц 280.0 сая.тн-оор нэмэгдэж Олон улсын JORC стандартаар үнэлэгдсэн нийт 812.0 сая.тн баталгаат нүүрсний нөөцтэй болсон.

    2015 оноос эхлэн Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар уурхайн хаалт хүртэлх урт хугацааны ТЭЗҮ боловсруулж байгаа бөгөөд 2016 оны 1-р улиралд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

    Уурхайн хөрс, нүүрс тээвэрлэлтийн зардлыг багасгах,  нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон 2014-2018 он хүртэлх компанийн стратеги төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Цаашид конвейерын системийг нэвтрүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, нүүрс олборлолт борлуулалтыг нэмэгдүүлэх нөөц ашиглалтыг сайжруулахын тулд нүүрс угааж баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөн  ажиллаж байна.

     БАГАНУУРЫН ОРД ГАЗРЫН УУЛ ГЕОЛОГИЙН НӨХЦӨЛ

    Ордын байршлын хувьд Багануурын нүүрсний орд газар нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130.0 км зайтай Хэнтийн уулархаг мужийн зүүн өмнөд хэсэгт Хэрлэн голын баруун эргийн дагуу оршдог. Орд газрын гадаргын өндөршилт нь далайн түвшингээс дээш 1332.9-1376.3 м хооронд хэлбэлздэг.

    Нүүрсний орд нь зүүн хойноос баруун урагш чиглэсэн суналын дагуу уртаараа      12 км, өргөнөөрөө 4-5 км талбай эзэлж мульд маягаар тогтсон үндсэн 3-н нүүрсний давхаргаас бүрдсэн эрчим хүчний зориулалттай Б2 маркын нүүрсэнд хамаарна. Ордын нийт нөөцийг 1977 оны хайгуулаар тогтоосон.

    Эзэмшил газрын хэмжээ              3164.4 га

    Ордын нүүрсний нөөц                   812.0 сая.тн /2015 оны 1 сарын 1-ны байдлаар/

    Ордын талбай                                 12*4 км

    Нүүрсний давхаргын тоо              3

    Давхаргын уналын өнцөг             8-20 хэм

    Хөрсний дундаж зузаан                80 метр

    Нүүрсний үнслэг                             12-17%

    Нүүрсний чийглэг                           28-33%

    Нүүрсний хүхрийн агуулга           0.3-0.5%

    Нүүрсний илчлэг                             3200-3600 ккал/кг

    Нүүрсний хувийн жин                    1.23-1.31 тн/м3

    Хөрсний хувийн жин                      1.95-2.25 тн/м3

    Гүний усны ундарга                       1100 м3/цаг

    КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

    2014 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нормисур интернэйшнлийн зөвлөх багтай хамтран Компанийн нийгмийн хариуцлагын стратегийг 5 үндсэн чиглэлээр боловсруулан хэрэгжүүлж байна.

    КНХ-ийн чиглэлээр хийсэн томоохон ажлуудаас дурдвал:

    – 640 хүний суудалтай Спорт цогцолборыг ашиглалтанд оруулсан,

    – 385 айлын орон сууцыг ажилтнууддаа үнэ төлбөргүй хувьчилсан,

    – Дүүргийн төв талбайг шинэчлэн засварласан, гэх мэт

    ХҮНИЙ НӨӨЦ

    “Багануур” ХК-ийн хамт олон нь уул уурхайн мэдлэг чадвар, дадлага туршлага хуримтлуулсан 288 төрлийн ажил мэргэжлийн  1100-аад ажилтантайгаар олборлолтын үйл ажиллагааг явуулж байна. Тэдгээрийн 40%-ийг 35 хүртэлх насны залуучууд, 33%-ийг дээд, тусгай дунд боловсролтой ажилтнууд, 5%-ийг доктор, магистр, зөвлөх инженер, 14,6%-ийг ИТА-нууд эзэлдэг.

    Жилдээ давхардсан тоогоор гадаад, дотоодын сургалтанд 4600 гаруй ажилтан хамрагддаг.

    НӨХӨН СЭРГЭЭЛТ

    “Багануур” ХК нь 1999 оноос Байгаль орчныг хамгаалах, ашиглалтын талбайг нөхөн сэргээх ажыг эхлүүлсэн анхдагч байгуулагын нэг.

    Багануурын нүүрсний уурхай нийт 1319.4 мян.мЗ шимт хөрс хуулж, 160.5 га талбайд бульдозерын хэлбэржүүлэлт, 9204.8 мян.мЗ экскаваторын нөхөн дүүргэлтийн ажил хийгээд байна.

    Энэ хугацаанд 160.5 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж, үүнээс 100.0 га талбайг орон нутагт хүлээлгэн өгч, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн 22382 гаруй мод, бут сөөгийг тариалсан. “Бага гүн” нуурын усны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор 950 м урттай сувгийг байгуулж гүний усаар нуурыг тэжээж эхэлсэн нь үр дүнтэй болж, нуурын түвшинг 2м дээшлүүлж тус нуурын орчмыг компанийн хамгаалалтанд авч, нуурын орчмыг цэвэрлэх, зэгс тарих, загас жараахай үржүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.

    “Багануур” ХК нь “Нөхөн сэргээлтийг үр дүнтэй, үлгэр жишээ хийж байгаа байгууллага”, “Тэргүүний нөхөн сэргээгч аж ахуйн нэгж”, Эко-Уурхай гэсэн өргөмжлөл, талархлуудыг хүртсэн.

    “БАГАНУУР-ИЛЧ” ХХК

    “Багануур-Илч” ХХК 1993 оноос “Багануур” ХК-ийн Төлөөлөгчийн газар нэртэй ажиллаж байгаад 2000 оны 1-р сарын 1-ээс “Багануур” ХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай охин компани болон зохион байгуулагдсан.

    Улаанбаатар хотын дүүрэг, дагуул хот, сум суурин газруудын халаалтын уурын зуух болон айл өрхийг нүүрсээр хангахаас гадна ресторан, караоке, биллъярдын үйлчилгээ эрхэлдэг.

     “БАГАНУУР-СУВИЛАЛ” ХХК

    “Багануур-Сувилал” ХХК 1990 оноос Багануурын уурхайн нийгэм ахуйн хэсэг нэртэй үйл ажиллагаагаа явуулж байгаад 2000 оноос “Багануур-Сувилал” ХХК болон зохион байгуулагдсан.

    Тус компани нь нэг дор 100 сувилуулагч хүлээн авч эмчилгээ сувилгаа үзүүлэх хүчин чадалтай, 160 хүний суудалтай 2 зоогийн газар, нэг ээлжинд 31 хүн хүлээн авах зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг.