EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

АЗЫН ХҮНС ХХК /ГХО

Standart member
Шинэчлэгдсэн огноо: 2023.01.05 09:01
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Мах, махан бүтээгдэхүүн

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг (32-р хороо, Эмээлт хангай 1-148)

Байгууллага 86340001
Менежер 89609838
  •  

     “Азын хүнс  ХХКомпани нь 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй өргөтгөн шинэчилж орчин үеийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж экологийн цэвэр монгол махаар  “ АЗ “     нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулж байна.

     

    Үйл ажиллагааны үндсэн чиглэл

    • Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн
    • Бүх төрлийн амталж шарсан утлагат махан бүтээгдэхүүн
    • Мантуу
    • Даршилсан ногоо  
    • Дайвар бүтээгдэхүүн хагас боловсруулах       

    Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн

    2016 оноос эхлэн захиалагчийн   шаардлагын дагуу үхэр, хонь, ямааны  махыг дулааны аргаар боловсруулж, үхэр, адууны махыг  тусгай технологийн дагуу хатааж, БНХАУ-ын зах зээлд нийлүүлж  ирсэн. Иж бүрэн тоног төхөөрөмжтэй мэргэжлийн туршлагатай хамт олон

    Бүх төрлийн амталж шарсан  утлагат махан бүтээгдэхүүн

    Монгол бүтэн тахиа тусгай ази технологийн дагуу шарж , утаж үйлдвэрлэхээс гадна үхэр, адууны хэлийг чанарын өндөр түвшинд утаж, үйлдвэрлэн борлуулж байна.

    Мантуу

    Хоногт  1000-1200 ширхэг  мантуу хийх иж бүрэн тоног төхөөрөмжтэй бөгөөд Ургац нэрийн дээд гурилаар амт чанар  сайтай мантуу  хийж зах зээлд нийлүүлдэг.   

    Даршилсан ногоо

    Хүрэн манжин, цагаан лууван, дун ногоог даршилж боловсруулдаг.Бүх төрлийн хоолонд  амтлагч болгон хэрэглэхэд тохиромжтой.

     

    Дайвар махан бүтээгдэхүүн

    Дайвар махан бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж бүхий цехтэй бөгөөд  бог малын дайварыг  мал нядлах үйлдвэрээс нь шууд авч  ангилж, цэвэрлэн, боловсруулж дотор махан таташ, хуйхалсан толгой, зумалсан гүзээ зэргийг хагас боловсруулж байна.

  • Н.Наранчимэг
    Н.Наранчимэг