EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

НОМИН ХОЛДИНГ ХХК

Diamond member 09:00-22:00 https://www.nomin.co/
Шинэчлэгдсэн огноо: 2024.01.03 10:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Цахилгаан болон электрон барааны, худалдаа
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Брэндийн бараа бүтээгдэхүүний худалдаа
ҮЙЛЧИЛГЭЭ БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Хүнсний бөөний худалдаа
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Үл хөдлөх хөрөнгө зуучлал
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА Сүлжээ дэлгүүр
ҮЙЛЧИЛГЭЭ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО Цахим систем хөгжүүлэлт
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гоо сайхны бүтээгдэхүүн
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Импортлогч
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Авто машины сэлбэг хэрэгсэл
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гадаад худалдаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (Номин юнайтед бьюлдинг)

Менежер 18002888
  • “Номин Холдинг” ХХК нь 1992.07.11 -нд “Номин-5” ХЭАА нэртэйгээр байгуулагдаж, 1996.01.22 -нд “Номин Трейд” ХХК, 2002.05.28 -нд “Номин Холдинг” ХХК болон өргөжин өнөөдөр бид Борлуулалт үйлчилгээ, Санхүү, Импорт Экспорт дистрибьюшн, Технологи, Үйлдвэрлэл инженерингийн бизнесийн 5 чиглэлд 26 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.

    Дотоодын зах зээлд электрон болон хүнсний барааны төрөлжсөн дэлгүүрийн сүлжээ, хөнгөлөлтийн карт, барилгын материалын хайпермаркет, онлайн худалдаа, хямд үнийн баталгаа, брэндийн хөгжил зэрэг олон шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлж Монголчуудын ахуйн хэрэглээний соёлд шинэ хувьсгал, стандарт жишиг тогтоон, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хэрэглэгч үйлчлүүлэгчид төдийгүй улсдаа бодит баялаг бүтээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

    400 гаруй мэргэжлийн чиглэлээр 5800 гаруй ажлын байрыг бий болгож Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн 0,4%, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1.73%, нийт татварын орлогын 0.5% -г тус тус бүрдүүлж байна. Бид үйл ажиллагаа эрхэлж эхлэсэн цагаас өнөөг хүртэл нийт 550 гаруй тэрбум төгрөг буюу 600 хүүхдийн багтаамжтай 14 сургууль барих төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн татвар, шимтгэлийг Улсын төсөвт төвлөрүүлсэн билээ.

    Өнөөдөр бид хагас сая гаруй үнэнч хэрэглэгчиддээ хамгийн өндөр хувь бүхий Номин Бонус картын хөнгөлөлтийн эрхийг олгож, сард давхардсан тоогоор 1.5 сая худалдан авагч, хэрэглэгчдэд үйлчилдэг нь Монгол улсын айл өрх бүрт “Номин”-гоор овоглосон салбар байгууллагууд хүрч үйлчилдгийн тод илрэл юм.

    Бүх сүлжээ дэлгүүрүүд Олон улсын чанарын баталгааны стандартуудыг ижил түвшинд баримтлан үйл ажиллагаагаа явуулж, бүх бараа бүтээгдэхүүн магадлан итгэмжлэгдсэн Эко стандарт лабораториор баталгаажсан төдийгүй ХЯМД ҮНИЙН БАТАЛГАА -г ханган ажиллаж байна.

    Компанийн засаглалыг  сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн томоохон цогц ажил бол Олон улсын ISO:9001 буюу Чанарын удирдлагын тогтолцоо, ISO:14001 буюу Байгаль орчны удирдлагын тогтолцоо, OHSAS:18001 буюу Хөдөлмөрийн Эрүүл мэнд, Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн 3 стандартуудыг нэгэн зэрэг нэвтрүүлсэн, анхны сүлжээ дэлгүүр болж, батламжсан явдал юм. Уг 3 -н стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон үйл ажиллагааны бүхий л шатыг үр ашигтай байдлыг хангах замаар бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудын сэтгэл ханамжид нийцүүлэн Байгаль орчинд ээлтэй, Нийгмийн хариуцлагатай, Хэрэглэгчээ дээдлэн ажиллах зорилтыг эрхэмлэн ажиллаж байна.

    Дээр дурьдсан ажлууд нь манай компанийн 5800 гаруй ажилтан албан хаагчдын хичээнгүй хөдөлмөр, тууштай сэтгэл, зүтгэлийн үр дүн, бид бүхний бахархал юм.

     Бидний эрхэм зорилго бол:

       Хэрэглэгч түншүүдээ эрхэмлэн дээдэлж

       Зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг

       Эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан

       Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн

       Хөгжингүй манлайлагч компани байх явдал билээ.

    Борлуулалт, үйлчилгээний салбар: Үйлчлүүлэгчиддээ бүтээгдэхүүн, үйлчилгээг улам ойртуулах үүднээс Улаанбаатар хот болон орон нутагт өөрийн 3 их дэлгүүр, 21 супермаркет, 9 хайпермаркет, 17 бөөний худалдааны төв, 12 Экоэкспресс конвиненс стори зэрэг салбар сүлжээ дэлгүүрүүд ажилладагаас Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховд, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Багануур, Төв аймаг, Хэнтий, Увс, Замын-Үүд, Сайншанд, Мөрөн, Баруун-Урт, Хэрлэн зэрэг 15 аймгуудад өөрийн салбар, худалдааны төвүүдийг нээн ажиллуулж хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааг нийт 62 сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан өдөрт 1.5 сая гаруй хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн, хямд үнийн, үнэгүй хүргэлт, бонус карт, мөнгө буцаах гэсэн “Номингийн таван баталгаа”-г амлан түргэн шуурхай, чанартай, найдвартай, итгэл дааж үйлчилсээр байна.

    Мөн НӨАТ-н буцаан олголтыг санаачлан хэрэгжүүлж улс орныхоо хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлсэн билээ.

    Импортын салбар: Импорт, экспорт, дистрибьюшний салбар нь “Номин Электроникс”, “Номин Фүүдс”,” Номин Хоус Стайл”, “Номин Фейшн”, “Номин Мишээл”, “Номин Косметикс”, “Номин Моторс” болон “Ложистикс” зэрэг салбаруудыг багтааж Монгол улсын нийт импортын 4.2 хувийг бүрдүүлж, гадаадын 74 орноос 1000 -аад харилцагчид, түншүүдтэй хамтран ажиллаж, 260 орчим франчайзинг болон брэндүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр өөрийн Ложистикийн компаниар дамжуулан тээвэрлэн оруулж ирэн хүн амын хүнс болон ахуйн өргөн хэрэглээний бараагаар хангаж амжилттай ажиллаж байгаа билээ. Монгол улсад брэндийн хөгжил, электрон барааны худалдаа гэх зэрэг олон шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлж, борлуулалт үйлчилгээний салбарт томоохон хөрөнгө оруулагч болж чадсан.

    Санхүүгийн бизнесийн салбар: “Номин Даатгал” ХХК нь Монголын томоохон групп компаниудын нэг болох Номин Холдинг ХХК-ийн гишүүн компани болж 2001 онд байгуулагдан  харилцагчийн хүсэл сонирхол, үйл ажилллагаанд нь нийцүүлэн боловсруулсан уян хатан нөхцөл бүхий даатгалын бүтээгдэхүүнүүдийг цаг тухайд нь нэвтрүүлж, даатгалын мэргэжлийн цогц үйчилгээг үзүүлэхийг нэн тэргүүнд эрхэмлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж, чадварлаг удирдлага, нэг санаатай хамт олны хүчээр монголдоо нэр хүнд бүхий өөрийн байнгын харилцагчидтай компани бөгөөд үйл ажиллагаа нь жил бүр өргөжин тэлсээр байна.

    “Номин Юнион” ХЗХ нь 2000 онд "Номин Холдинг" ХХК-ны захирлуудын санаачлагаар тухайн үедээ “Номин сан” нэртэйгээр байгуулагджээ. Тэд өөрсдийн мөнгөн хөрөнгөөс тусгаарлаж хоршоонд хувь нийлүүлэхдээ хөрөнгийн дутагдалтай, банкны зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийг зээлийн гэрээ байгуулан, тэдний амьдралыг сайжруулах нийгмийн хариуцлагатай үйлсийг хоршоогоор дамжуулан гүйцэтгэхээр зорьж үйл ажиллагагаа эхэлжээ. Эдүгээ 21 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба 5913 гишүүдтэй. 2020 оны жилийн эцсийн байдлаар Номин Юнион ХЗХ-ны нийт хөрөнгө 103.06 тэрбум төгрөгт хүрч, 69.24 тэрбум төгрөгний зээлийн багцтай болж өргөжив. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” дагуу харьцаануудыг бүрэн хангаж ажиллаж байна.

    “Номин реалтор” ХХК нь 2005 онд “Номин холдинг” ХХК-ийн Хөрөнгө зохицуулалтын алба нэртэйгээр үүсгэн байгуулагдаж өөрийн салбар худалдааны төвүүдийн үл хөдлөх хөрөнгийн менежмент, ашиглалтыг хариуцан ажиллаж эхэлсэн. 2012 оноос “Номин холдинг” компаний охин компани “Номин реалтор” ХХК болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинэчлэгдэн зохион байгуулагдсан. Хөрөнгө зохицуулалтын алба, Инженер техникийн алба гэсэн 2 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Хөрөнгө зохицуулалтын алба нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

    Мөн бид 2017 оноос Олон улсын үл хөдлөх хөрөнгийг худалдаалах менежментийн цогц сургалт олгож, маркетингийн дэмжлэг үзүүлдэг уг зах зээлд дэлхийд тэргүүлэгч Century21 франчайзингийн төслийг Монголын зах зээлд нэвтрүүлэн салбарыг нээн ажиллаж байна. Энэхүү систем нь Европ, Латин Америк, Ойрхи дорнод, Азийн 78 улс оронд 7000 гаруй оффис, 101.000 гаруй брокеруудыг хамарсан хөрөнгө зуучлалын үйлчилгээг амжилттай үзүүлсээр ирсэн дэлхий нийтийн сүлжээ юм.

    “Голден пропертиз” ХХК нь “Монголиан файн хоумс” ХХК, “Номин Карт” ББСБ, “УИД” ХК, “Хөвсгөл усан зам” ХК болон “Дэвжих зууч” ХХК зэрэг санхүү болон үйлчилгээний чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй салбаруудын үйл ажиллагааг удирдан чиглүүлж амжилтай ажиллаж байна.

    Үйлдвэрлэл, Инженерингийн бизнес: Барилга“Ухаалаг эрчим” ХХК, Инженер техник” Номин Ойл” ХХК, Үйлдвэрлэл засварын төв гэсэн салбаруудыг авч үйл ажиллагаа явуулж байна. Эдний отгон бизнесүүдийн нэг болох “Номин Ойл” ХХК нь 2017 онд байгуулагдсан бөгөөд газрын тосны салбартаа шинийг илэрхийлж, Монголын анхны өөртөө үйлчилдэг шатхуун түгээх станцыг байгуулж чанартай түлш, шатхуун импортлогч, ханган нийлүүлэгч болж чадсан. “Номин Ойл” ХХК төрийн болон хувийн байгууллагуудын найдвартай түнш болон ажиллаж байна. Инжинеринг бизнесийн салбарын салбарын харъяан дахь “Ухаалаг эрчим хүч” ХХК нь 2014 оны 5 -р сард цахилгаан эрчим хүчний ашиглалт,засвар үйлчилгээ, техник үйлчилгээ явуулах үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Эрчим хүчний яамны 6-35кВ хүртэлх хүчдэлийн түвшинд угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

    Технологийн бизнес: “Номин Холдинг” ХХК-н отгон бизнес болох технологийн бизнес нь Онлайн худалдаа, Мэдээлэл технологи, Картын төвийн үйлчилгээ зэргийг багтаан ажиллаж байна. “Номин карт” банк бус санхүүгийн байгууллага, бонус картын үйлчилгээ, даатгал, үйл хөдлөх хөрөнгийн менежмент болон зуучлалын чиглэлээр 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. “Номин карт” ББСБ нь “Номин бонус” карт хэрэглэгчийн тоог 17.8 хувиар өсгөж U-Point нэгдсэн Лоялти ба Lend хэтэвч хөтөлбөрт нэгдсэн. Технологийн хөгжил дэвшил, хүнд хэцүү цаг үеийн шийдэл болгон гаргасан www.nomin.mn цахим худалдааны сайт нь 2008 онд анх үүсгэн байгуулсан ба 2020 оны 4 сараас эхлэн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж, хөгжүүлэлт хийж эхлээд байна. Онлайн дэлгүүр БҮС -ын харъяанд шилжсэнээр онлайн оффлайн дэлгүүрийн хамтын ажиллагаа сайжирч, бараа, үнийн бодлогыг уян хатан, оновчтой болгох суурь бүрдсэн. 2017 онд дахин, 2018 онд мөн 50%, 2019 онд 2.5 дахин, 2020 он 3.3 дахин борлуулалтын өсөлттэй байна. Одоогоор 40,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд сайтад байршиж, нийт бүртгэлтэй 10.000 орчим харилцагч байдгаас 5320 идэвхтэй харилцагч, нийлүүлэгчтэй хамтран ажилладаг. Өдөрт 500 орчим нэр төрлийн 950 орчим ширхэг бараа худалдаалагдаж байна.

    Бид өөрийн үйл ажиллагаа  явуулж буй салбартаа тэргүүлэх байр суурийг эзлэж БАДРАНГУЙ ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ЁС СУРТАХУУНЛАГ, БҮТЭЭЛЧ хамт олон байх уриатай ажиллаж байна.

  • Номин Холдинг ХХК
    Номин Холдинг ХХК