EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

НЬЮ ЖУУЛЧИН ТУРС ХХК

Platinum member Даваа-Баасан 09.00-18.00 www.newjuulchin.mn
Шинэчлэгдсэн огноо: 2024.01.19 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ ЗОЧИД БУУДАЛ, НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ Аялал, жуулчлалын агентлаг, аяллын оператор болон захиагат бусад үйлчилгээний үйл ажиллагаа
ҮЙЛЧИЛГЭЭ ЗОЧИД БУУДАЛ, НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ Зочид буудал
ҮЙЛЧИЛГЭЭ ЗОЧИД БУУДАЛ, НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ Жуулчны бааз
ҮЙЛЧИЛГЭЭ ЗОЧИД БУУДАЛ, НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ Зорчигч тээвэр

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (1 хороо, Жамъян гүний 5/3, UB Mart худалдааны төвийн ард )

  • Манай компани анх 2002 оноос үйл ажиллагаагаа эхэлж одоо 60 гаруй байнгын ажилтан,  110 гарй хөтөч-орчуулагч, 180 гаруй жолоочийг аялалын улиралд  ажиллуулдаг томоохон хамт олон юм.

    Манай компанийн хөрөнгө оруулагчид бол монголын аялал жуулчлалын салбарт хамгийн олон жил ажилласан, удирдлагын манлайлал, ур чадвар, туршлагаараа тодорсон анхдагчид байдаг ба одоо манайд аялал, зочлох үйлчилгээгээр мэрэгшсэн менежер, хөтөч, аялалын жолооч зэрэг үйчилгээний ажилтнаас бүрдсэн баг ажиллаж байна. Үүний зэрэгцээ манай аялалын түншүүд дэлхийн аялал, зочлох үйлчилгээний зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүд байдаг.

    Бид компанийхаа  эрхэм зорилго, алсын хараа, үнэ цэнэдээ нэгдэж нэг зорилго, нэг тэмүүлэлтэй болсноор  манай компани дотоод, гадаадад өөрийн үйлчилгээний сүлжээ бүхий Монголын аялал жуулчлалын тэргүүлэгч компани болж чадсан. 

    Манай компани Япон, Хойт америк, Хятадад охин компанитай, Испани, Тайвани, Англид төлөөлөгчийн газартай, тэдгээрээр дамжуулж гадаад зах зээл дээр маркетингийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдгийн зэрэгцээ  жил бүр Лондонгийн WTM үзэсгэлэн, Берлиний ITB үзэсгэлэн, Хятадын СITM үзэсгэлэн, Хонгконгийн ITE, Францын Top Resa, Тайваний ITF АНУ-ын SCI convention үзэсгэлэнгүүдэд оролцож тухайн жилийн шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулдаг.

    Манай компани үйлчилгээний чанар болон аюулгүй байдлаа олон улсын түвшинд хүргэж ажиллах зорилт тавин “Чанарын менежиентийн тогтолцоо” (ISO9001:2015), “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” (ISO45001:2018 ), “Байгаль орчны менежментийн тогтолцоо” (ISO14001:2015) олон улсын стандартуудыг Монголын аялал жуулчлалын салбартаа анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна.

    Эдгээр стандартыг нэвтрүүлэн ажилласнаар компанийн болон аялалын удирдлага, үйл явц, зохион байгуулалтад чанар, аюулгүй байдлын дэвшил гарч компанийн үр ашиг дээшилж, зах зээл дэх нэр хүнд өсч, хүлээн зөвшөөрөгдөх зэрэглэл дээшилж байна.

    Манай компани гадаад жуулчдыг Монгол орноор аялуулах, Монгол жуулчдыг гадаад улс орнууд руу аялуулахаас гадна Монголын өнцөг булан бүр рүү дотоодын аяллын хөтөлбөрүүдээ санал болгож байна.

    Бид байгууллага, үйлдвэр,  аж ахуйн нэгжүүдэд зориулсан аяллын бүтээгдэхүүнийг санал болгож тусгайлан зохион байгуулж байна. Энэ нь тухайн байгууллагын хүний нөөц, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх үр дүнтэйгээс гадна ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийд танигдсан томоохон үйлдвэр, компаниудын ноу хау-тай танилцах, сургалт семинарт хамрагдах, туршлага судлах, шинэ техник технологийн ололт амжилтыг харах, бизнесийн шинэ санаа, зохион байгуулалтын оновчтой шийдлийг олох  зэрэг олон төрлийн ач холбогдолтой тусгай аяллын бүтээгдэхүүнийг санал болгож байна.