EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Монэнзим ХХK /ГХО

Gold member www.monenzyme.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.08.08 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Эм,био бэлдмэлийн үйлдвэр
ҮЙЛЧИЛГЭЭ БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гадаад худалдаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (3 хороо, Эв нэгдлийн гудамж, компаний өөрийн байр)

Байгууллага 83111151
Менежер 83111151
И-мэйл monenzyme@mongol.net
  • “Монэнзим” ХХК нь анх 1976 онд “Үйлдвэрийн энзимологи, микробиологийн үйлдвэрлэл, туршлага шинжилгээний  төв” нэртэйгээр байгуулагдан үйл ажиллгаа эхэлсэн бөгөөд байгалийн болон малаас гарах түүхий эдийг боловсруулж, анагаах ухаан, мал эмнэлэг, биотехнологи, гоо сайхны зориулалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн.

    Компани нь өнгөрсөн 43 жилийн хугацаанд биохимийн үйлдвэрлэлийн баазыг бий болгон амьтан, ургамлын гаралтай 20 гаруй нэр төрлийн фермент, эм, биобэлдмэл, сувиллын хүнс үйлдвэрлэн гадаадад экспортлох ба дотоодын зах зээлд нийлүүлж байна. Панкипсин агуулсан үрэвслийн эсрэг үйлчилгээтэй “Бутапсин”, “Отозим” чихний дусаалга, “Панфеникол” шархны цацлага, “Мупсин” тосон түрхлэг, “Барагшунтай”, “Хуурай гүүний саам”, гүүний саамтай гоо сайхны “Мишээл” тос зэрэг эмчигээ, гоо сайхны бэлдмэл үйлдвэрлэх технологийг боловсруулж, практикт нэвтрүүлж байна.

  • Менежер
    Менежер