EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

Мон Ланс ХХK

Gold member
Шинэчлэгдсэн огноо: 2023.01.05 10:20
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гадаад худалдаа
ҮЙЛДВЭРЛЭГЧ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС, АН АГНУУР
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (9 хороо, Алтайн гудамж 8-236)

Байгууллага 99117706
И-мэйл monlans2000@yahoo.com
  • “МОНЛАНС” ХХК Танилцуулага

    “Монланс” ХХК нь 1990 онд үүсгэн байгуулагдаж 30 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

    Манай компани нь эх орныхоо болон импортын сайн чанартай арьс шир, савхиар 3000 гаруй загварын бүх төрлийн эрэгтэй эмэгтэй цүнх, бичгийн хавтас, аяны үүргэвч, анчины иж бүрдэл тусгай хэрэгслийн сав, сурагч номын сав, бүс тэлээ, түрийвч, түлхүүрийн оосор, арьсан жижиг эдлэл, бэлэг дурсгалын зүйлсийг алт мөнгө, эрдэнийн чулуун шигтгээтэй хослуулан өнгө загварын өргөн сонголттойгоор хэрэглэгчдийн хүссэн загвараар үйлдвэрлэж байна.

    Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, Засгийн газар, Яам, ОУ-н байгууллага, аймаг нийслэл, сум орон нутаг, аж ахуйн нэгж, компани байгууллагуудын түүхт ой, их хурал, зөвлөлгөөн, гадаад дотоод арга хэмжээнд зориулсан, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүнийг тухайн байгууллагын эмблем лого дардастайгаар чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг. Тус компаний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Дэлхийн 60 гаруй орны Төр засгийн тэргүүн барьж хэрэглэж өндөр үнэлэлт өгч байгаа нь манай орны арьс ширэн бүтээгдэхүүн Дэлхийн бренд болоход ойрхон байгааг харуулсан явдал юм. Энэ нь 2016 онд АСЕМ чуулга уулзалтанд оролцогч 60 гаруй орны Ерөнхийлөгчид болон төлөөлөгч нарт бэлэглэсэн бэлэг дурсгалын зүйлсийг манай компани нь чанар, стандартын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байлаа.

    Бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд танилцуулахаас гадна хөрш зэргэлдээ болон гуравдагч орны хэрэглэгчдэд танилцуулах, Монголын цэвэр арьс ширэн материалаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Дэлхийн нэр хүндтэй экспо, үзэсгэлэнгүүд болох ОХУ-н Санктпетербург, Москва, Кемерова, Иркутск, Новосибирск, Алтай, Улан-Үдэ, Чита, Казакстан-Астана, БНХАУ-Бээжин, Хөххот, Жинин, Чанчунг, Жилин, Харбин, Сичуан, Өрөмч, Баяннуур, Эрээн, Японы Тояама, Осака, Айчи, Хонгконг, ХБНГУ-н Ханновер, Берлин, АНУ-н Майами, Вашингтон, Ньюйорк, БНСУ-н Сөүлийн IGF expo, Буриадын Алтаргана ОУ-н наадам, Зүүн хойд Азийн бараа бүтээгдэхүүний экспо зэрэгт амжилттай оролцож эх орныхоо нэр хүнд бараа бүтээгдэхүүнийг амжилттай сурталчилсан үндэсний үйлдвэрлэгчдийн нэг юм.