EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

ДМД МОНГОЛ ХХК

Platinum member Да-Ба, 09:00 - 20:00 www.dmd-mongolie.com
Шинэчлэгдсэн огноо: 2023.11.17 11:20
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Аялал, жуулчлалын агентлаг, аяллын оператор болон захиагат бусад үйлчилгээний үйл ажиллагаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (Энхтайвны өргөн чөлөө 46, Гранд плаза, 1104 тоот)

Байгууллага 70115534
Менежер 99818200
И-мэйл info@dmd-mongolie.com
  • Франц хэлтэн орнуудын зах зээл дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг “ДМД-Монгол” ХХК нь 1998 онд Монгол улсад байгуулагдсан инбаунд чиглэлийн үндэсний аялал жуулчлалын компани юм. 


    Бидний үйлчилгээ

    Бид үзэсгэлэнт Монгол орныхоо байгаль, үндэсний соёл ахуйг гадаад зочдод таниулах, мөн хойч үеийн залуустаа өвлүүлэн үлдээх зорилгын дор Монгол улсын өнцөг бүрийн сонирхолтой хөтөлбөрийн дагуу хэзээ ч мартагдашгүй аяллыг зохион байгуулахыг хичээж ирсэн билээ. 

    Манай аяллын төрлүүд:

    Соёлын аяллууд

    • Шашны аялал
    • Түүх соёлын аялал
    • Нүүдэлчин ахуй харуулсан аялал

    Спорт аяллууд

    • Морин аялал
    • Явган аялал
    • Дугуйн аялал
    • Мотоциклын аялал
    • Холимог / явган, морин, тэмээн болон завин аялал/

    Тусгай сонирхолын аяллууд

    • Жижиг ангийн аялал
    • Загасны аялал
    • Амьтан ажиглах аялал
    • Гэрэл зураг гэх мэт...

    Орон нутагт үзүүлэх цогц аяллаас гадна (package tour) бид олон улсын нислэг, галт тэрэгний (Trans-Mongolian) билетийн үйлчилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтээр санал болгох боломжтой.

    Манай аяллын баг төв хангай, говь болон баруун бүс Алтай Таван богдын нутгын аялалд илүү туршлагажсан тул та хүссэн газрынхаа хөтөлбөрийг гаргуулан аялж эхлэх боломжтой. Манай мэргэжлийн баг хамт олон таны тав тухыг эрхэмлэх тул та бидэнд аялал төлөвлөх тухай толгой өвтгөсөн, ядраасан бүх зүйлээ даатгаарай. Бид харин та бүхэнд Монголын жинхэнэ аяллыг мэдрүүлэх болно! 


    Бидний үйл ажиллагаа

    Бид нийгэм, эдийн засаг, байгаль орчинд оруулж буй хувь нэмрийг үнэлж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж буй компаниудад олгодог олон улсын тогтвортой хөгжлийн “Travel Life” сертификатын болзлыг 2017 онд хангасан монголын цөөхөн компаниудын нэг билээ.

    Франц хэлтэн орнуудын зах зээл дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй манай байгууллага Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн төдийгүй, олон улсын хэмжээнд улс орноо сурталчлан таниулах ажлыг санаачлан, бодит ажил болгон хэрэгжүүлсээр байна. 

    “ДМД-Монгол” ХХК нь “Тогтвортой аялал жуулчлал”-г хөгжүүлэх бодлогыг суурь болгон ажиллахдаа хөдөө орон нутгийн иргэдийг аялал жуулчлалын салбарт татан оролцуулах, ажлын байр бий болгох, нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулах, түүхэн болон соёлын өв уламжлалыг хадгалах, онгон дагшин байгалиа хамгаалах зарчмыг баримтлан ажилладаг билээ.

    Мөн бид MICE зах зээлийн буюу бизнес, ажил хэргийн аяллыг Монголд хөгжүүлэхэд нөлөөлөхүйц томоохон арга хэмжээг зохион байгуулж ирсэн туршлагатай хамт олон юм.

    “ДМД-Монгол” ХХК нь өнөөдөр гадаадын, тэр дотроо Европын холбооны орнуудын 20 орчим B2B агентлагуудтай тогтмол харилцаатай ажилладаг ба тэдгээр компаниудын Монгол улс дахь найдвартай түнш болсон юм. Мөн сүүлийн жилүүдэд бид дэлхийн аялал жуулчлалын шинэ хандлагын дагуу шууд борлуулалт буюу B2C чиглэлд илүү анхаарал хандуулан, тус салбарт чиглэсэн маркетингийн нарийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлж эхлэн ажиллаж байна.

    Бидний үйл ажиллагааг тоон мэдээллээр дүгнэн үзвэл, 150 орчим үндсэн ба гэрээт ажилтантай манай баг 20 гаруй жилийн хугацаанд 105,711 жуулчин ор хоног бүхий 2,350 гаруй аяллыг зохион байгуулж Франц, Испани, Швейцар гэх мэт улсуудын жуулчдын Монгол улс дахь аяллыг өндөр сэтгэл ханамжтай зохион байгуулан ажилласан байна.

    Мөн монгол орныг гадаад зах зээл дээр таниулах, зар сурталчилгаа хийх төслүүдийн хүрээнд Францын телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран баримтат кино бүтээх ажлыг гардан зохион байгуулсан маань бидний хувьд бахархал мөн билээ.

  • Ганбат Тунгалаг
    Ганбат Тунгалаг

    Дэмэдбал Нарангуа
    Дэмэдбал Нарангуа