EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Эйч Эл Би Монголиа Аудит ХХК

Gold member www.hlb.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.01.05 11:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ САНХҮҮГИЙН БОЛОН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Зөвлөх үйлчилгээ
ҮЙЛЧИЛГЭЭ САНХҮҮГИЙН БОЛОН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Аудит, нягтлан бодох бүртгэл

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (1-р хороо, Чингисийн Өргөн Чөлөө, Гурван Гал Оффис, 607 тоот )

И-мэйл enkhtuya@hlb.mn
  • Тус компанийг 2010 онд “Си Эн Эм Аудит” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулснаас хойш Монгол Улсын аудитын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын ТОП-10 компанийн жагсаалтад багтсан. 2015 онд Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад төвтэй, дэлхийд тэргүүлэгч Эйч Эл Би Интернейшнл аудит, НББ зөвлөх үйлчилгээний олон улсын компанийн олон шалгуурыг давж мэргэжлийн сүлжээний гишүүн компани болж чадсан. Си Эн Эм Аудит ХХК оноосон нэрээ Эйч Эл Би Монголиа Аудит ХХК болгон өөрчилсөн. Тус сүлжээ нь дэлхийн 158 орныг эгнээндээ нэгтгэдэг томоохон компани юм. Уг сүлжээнд гишүүнээр элссэнээр бид олон улсын эрх бүхий Монгол аудитын компани болж, олон улсын зуун дамжсан туршлага, мэргэжлийн өндөр технологи, дэлхийн стандартыг Монголдоо нутагшуулах гүүр болон ажиллаж байна. “Эйч Эл Би Монголиа Аудит” ХХК нь санхүүгийн тайлангийн аудит, эрсдэлийн аудит, гүйцэтгэлийн аудит, нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг, татварын болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээ, экспертийн дүгнэлт гаргах зэрэг үйлчилгээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс жил бүр аудитын компанийн ажлыг үнэлж 3 номинацид нэр дэвшүүлж шагнадаг. Үүнд манай хамт олон нь 2016 онд “Оны онцлох аудитын компани”, 2018 онд “Ажлын байрны өсөлттэй компани” 2019 онд “Оны онцлох аудитын компани”-аар тус тус шалгарч байсан нь манай компанийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажил үйлчилгээний чанарын баталгаа болж байна. Мөн энэ онд бид Европын сэргээн босголтын банкны санхүүжилтийн дэмжлэгээр ISO-9001 стандартыг нэвтрүүлэх ажлыг нэвтрүүлэн ажиллаж байна. Монголд анх удаагаа Аудитын компаниуд дундаас ISO 9001 Стандартыг нэвтрүүлж буй ажил юм. Мөн Эйч Эл Би Интернейшнл нь 2020 онд Дэлхийн дижилтал Нягтлан Бодох Бүртгэлийн тэргүүн байранд шалгарсан болно.