EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар

МОНТУЛГА ХХК

Gold member Даваа - Баасан: 08.00 - 17.00 www.nomadicart.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.11.20 09:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Бэлэг дурсгал, гар урлал
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Бэлэг дурсгал, гар урлал
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Арьсан эдлэл

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (3 хороо, Ажилчны гудамж, Говь ХK-ийн эсрэг талд)

Менежер 85363694
И-мэйл info@nomadicart.mn
  • Монтулга ХХК нь 1991 онд анх арьс шир, эсгий бүтээгдэхүүн урлалын чиглэлээр байгуулагдаж, эдүгээ арьсан эдлэл, бэлэг дурсгалын 12 төрөл зүйлийн 500 гаруй загварын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний тэргүүлэгч үйлдвэр болсон юм.

    Манай бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох арьс ширийг тухайн бүтээгдэхүүний төрөл зүйлд нь тохируулж өндөр чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан материалыг сонгож үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүний дизайн, онцлогоос нь хамаарч Монголын үндэсний уламжлалт гар технологийг ашигладгаас гадна байгалийн чулуу, үнэт мод, өнгөт металлаар хийгдсэн сайн чанарын тоноглолоор чимэглэдэг юм.

    Монтулга компани нь бүтээгдэхүүнийхээ чанар технологийг олон улсын стандарт, шалгуурт хүргэх зорилгоор, Чанарын удирдлагын ISO-9001:2000 CERTIFICATE, Экологийн цэвэр үйлдвэрлэлийн THE INTERNATIONAL GREEN CERTIFICATE-ийг тус тус хамгаалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн болно.

    Монтулга компани нь бүтээгдэхүүнийхээ дизайн, шийдлийг гаргахдаа олон жилийн туршлагадаа үндэслэн бүх насны хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, орчин үеийн загварын чиг хандлагыг тусгадаг юм. Бүтээгдэхүүн дээрх зураг, дүрслэлд үндэсний болон дэлхийн сонгодог хэв маяг, Монголын түүх археологийн дурсгал, угсаатны соёл зэрэг өргөн сэдвүүдийг хамруулдаг.

    Бид гадаад, дотоодын захиалагчдын хүсэлтийн дагуу өвөрмөц дизайн шийдэлтэй арьсан эдлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна.

  • Г.Баттулга
    Г.Баттулга