EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

МОНРЕТРАНС ХХК /ГХО

Gold member www.mrt.mn
Шинэчлэгдсэн огноо: 2023.09.05 10:40
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ ТЭЭВЭР БОЛОН АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Олон улсын тээвэр зуучлал
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гадаад худалдаа

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг (2-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон төв 702 тоот)

Байгууллага 70136334
Менежер 70116334
И-мэйл zul@mrt.mn
  • Товч танилцуулга

    Монретранс ХХК нь ОХУ-ын 100% хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монголын зах зээлд 2001 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. ОХУ-ын Эрхүү хот болон БНХАУ-ын Эрээн хотод  салбар компаниудтай.

    Манай компани Монгол улсаар дамжин өнгөрөх транзит болон экспорт, импортын ачаанд төмөр зам, авто замаар олон улсын тээвэр зуучлалын vйл ажиллагааг явуулдаг бөгөөд хамтран ажиллагч БНХАУ, Солонгос, ОХУ, Казакстан, Узбекистан, Украйн болон СНГ,  Балтийн орнуудын тээвэр зуучийн байгууллага, тэдний төлөөлөгчийн газраар дамжуулан дэлхийн аль ч улс орноос ачаа барааг тvргэн шуурхай тээвэрлэн хvргэж байна

    Эрхэм зорилго

    Олон улсын жишигт нийцсэн, үйлчлүүлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан тээвэр зуучлалын чанартай үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, нийгмийн хариуцлагатай, өрсөлдөх чадвартай салбартаа тэргүүлэгч компани байна.

    Захирлын мэндчилгээ

    Монретранс” компанийн цахим хуудсанд зочилж буй эрхэм Таны энэ өдрийн амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлс, бизнест өндөр амжилт хүсье.
    Монгол улс зах зээлийн системд шилжин орсноор дотоодын жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын салбар хурдацтай хөгжиж түүнийг дагаад гадаад дотоод худалдааны эргэлт хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, хүнд машин механизм, тоног төхөөрөмж, барилгын материал, хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт асар ихээр өсч  байгаа бөгөөд энэхүү  гадаад дотоод худалдааны урсгалыг даган мэргэжлийн түвшинд, түргэн шуурхай, найдвартай тээвэр ложистикийн үйлчилгээ үзүүлэн энэ салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж улмаар зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд нийцүүлэн үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн шилдэг хамт олон  байхын төлөө бид шамдан ажиллаж байна.Бид та бүхний бизнесийн гүүр, байнгын шилдэг итгэлтэй түнш байхдаа баяртай байх болно.  Өнгөрсөн хугацаанд биднийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч, бизнесийн түншүүд болон, үйлчлүүлэгчиддээ хамт  олныхоо нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Хүндэтгэсэн, 

    ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ:  Черных А.А.

    Ажил үйлчилгээний чиглэл

    1. ОХУ-ын хувийн эзэмшлийн вагонуудын  тээвэрлэлтийг олон төрлийн хөдлөх бүрэлдэхүүн ашиглан   гүйцэтгэнэ.
      • Экспорт, импорт, транзит ачаа тээвэрлэлтийн зуучлал
      • Ачилтын вагоноор хангаж ачилт зохион байгуулах, зуучлах
      • Тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардах буюу хэтрүү овортой, аюултай, түргэн муудах ачаа тээвэрлэх
    2. Авто замаар орж ирж буй ачааны гаалийн бүрдүүлэлт хийх, автомашинаас вагонд шилжүүлэн ачилт хийж явуулна.

     

  • Монгол дахь салбар
    Монгол дахь салбар