EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

МОНСУЛЬ ХХК

Diamond member https://monsuli.mn/
Шинэчлэгдсэн огноо: 2024.05.08 04:40
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БАРИЛГА Барилга угсралт, зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Нефть,нефтийн бүтээгдэхүүн,шингэрүүлсэн хийн импорт,бөөний болон жижиглэн худалдаа,хангамж

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг (2 хороо, Их тойруу 1, Мамбадацан хийдийн баруун талд)

И-мэйл lkhagva2002@gmail.com
  • “Монсуль” ХХК нь 2005 оноос гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, жижиглэнгийн болон бөөний борлуулалтын худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээр тасралтгүй 16 жил үйл ажиллагаагаа явуулж байна.

    Мөн “Монсуль Инженеринг” салбар барилгын компаниараа дамжуулан Нефть бааз, Шатахуун түгээх станцуудын технологийн сав шугам хоолой, нефтийн бүтээгдэхүүний барилга байгууламжийн угсралтын ажлыг иж бүрнээр, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. 2017 онд Шингэрүүлсэн шатдаг хийн жижиглэнгийн худалдааг эрхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

    Бид энэ хугацаанд материал техникийн баазаа тогтмол өргөжүүлэхийн зэрэгцээ дэд бүтцэдээ ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл стандартын шаардлага хангасан улсын бүртгэлтэй сав тоног төхөөрөмж бүхий 10 сая литрийн багтаамжтай 2 нефть хангамжийн бааз, 28 Шатахуун түгээх станцтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

    Манай компани оросын холбооны улсын Роснефть компаний Ангарск дахь нефть химийн үйлдвэр болон Газпромнефть компанийн үйлдвэрүүдээс евро стандартын шаардлага хангасан бүх төрлийн автобензин А-80, АИ-92, АИ-95, дизелийн өвөл, зуны түлшийг шууд импортлон бөөнөөр болон жижиглэнгээр эх орны өнцөг булан бүрт түгээн ажилладаг. Бид олон улсын -ISO, оросын холбооны улсын -ГОСТ, монгол улсын-MNS стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангаж ирсэн бөгөөд бүтээгдэхүүний чанарын шинжилгээг MNS ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдсэн “Амбер” ХХК-ны лабораторитой хамтран тогтмол хийж байна. “Монсуль” ХХК нь өөрсдийн хамт олны нөр их хөдөлмөрийн үр дүнд чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ, чадварлаг мэргэжлийн боловсон хүчин болон газрын тосны салбарт хямд үнийг тогтоон ажиллаж богино хугацаанд Монгол улсын тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан билээ.

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    Бид өнөөгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг байгаль орчинд хор хөнөөлгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан орчин үеийн техник, технологи, мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олны хүчээр цаг ямагт, тасралтгүй хэрэгжүүлэх эрхэм зорилгыг дээдлэн ажиллаж, Монгол Улсын тэргүүлэх аж ахуй нэгж болоход оршино.

    ЗОРИЛТ

    Бид үйл ажиллагааныхаа салбар бүрд шинийг эрэлхийлж, технологийн дэвшлийг нэвтрүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг үргэлж өндөрт байлгаж, ажилтан албан хаагчдаа өсөх ирээдүйтэй ажлын байраар хангаж ажиллана. Харилцагч байгууллага тус бүрт нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, тээвэрлэлт, хөгжүүлэлт зэрэгт анхаарал хандуулан ажиллахаас гадна харилцагч байгууллагуудтайгаа нягт уялдаа холбоотой ажиллах зарчмыг зорилт болгодог.

    ҮНЭТ ЗҮЙЛ

    Бизнесийн шударга өрсөлдөөн ба ёс зүй

    Хүний хөгжил

    Бизнесийн ил тод байдал

    Орчин үеийн дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа

    Найдвартай үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүн

    Нийгмийн болон байгаль орчны өмнө хүлээх хариуцлага

    ДАВУУ ТАЛ

    • Бүтээгдэхүүний чанарын баталгаа
    • Тасралтгүй найдвартай нийлүүлэлт
    • Зах зээлийн өрсөлдөхүйц хямд үнэ
    • Уян хатан нөхцөл
    • Газрын тосны бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээ
    • Өндөр ур чадвартай мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан.