EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Өү Ар Ди Би Консалтинг ХХК

Standart member Даваа-Баасан (9:00-18:00) www.ordbconsulting.com
Шинэчлэгдсэн огноо: 2023.01.10 10:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Зөвлөх үйлчилгээ
ҮЙЛЧИЛГЭЭ УДИРДЛАГЫН БОЛОН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА Сургалт
Байгууллага 91907337
Менежер 91907337
  • Өү Ар Ди Би Консалтинг ХХК (ORDB Consulting LLC) нь анхлан 2009 онд зөвлөх үйлчилгээний сууриа тавьсан ба 2010-2012 онд Өү Ар Си Ай Эс ХХК (ORCIS LLC) нэрээр АНУ-д, 2013 онд Өү Ар Ди Би Консалтинг ХХК (ORDB Consulting LLC) нэрээр Монгол улсад тус тус бүртгэгдэн, Стратеги төлөвлөлт, Маркетинг төлөвлөлт, Стратеги менежментийн чиглэлээр бичил, жижиг, дунд бизнесүүд болон төрийн бус, ашгийн бус байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

    Манай баг нь Бизнесийн удирдлага, Маркетинг, Судалгаа, Дата анализ, Санхүү, Нягтлан бодох бүртгэл, Хөрөнгийн зах зээл чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдээс бүрддэг ба зөвлөхүүд маань тухайн мэргэшсэн чиглэлээрээ 10-с дээш жил ажилласан туршлагатай баг юм.

    Бид одоогоор нийт 10 гаран салбарын байгууллага, компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна. Тухайлбал, 2009-2012 онуудад Хүнс, Боловсрол, Ашгийн бус байгууллагуудад Менежмент, Төлөвлөлт, Нийгмийн сүлжээний маркетинг чиглэлээр, 2013 оноос өнөөг хүртэл Худалдаа үйлчилгээний төв, Хөдөө аж ахуй, Хог хаягдлын менежмент, Үл хөдлөх хөрөнгийн менежмент, Ноос ноолуур, Аялал жуулчлал, Мах махан бүтээгдэхүүн болон Бизнесийн гишүүнчлэлтэй холбоод зэрэг ашгийн болон ашгийн бус байгууллагуудад Стратеги төлөвлөлт, Маркетинг, Менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна.

    Өү Ар Ди Би Консалтинг ХХК нь 2014 онд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ-Монгол Хөтөлбөр”-н эрх бүхий зөвлөх компани, мөн 2020 онд тус банкны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр” (Women in Business)-т сонгогдон, хамтран ажиллаж байна.

    Үүний зэрэгцээ, манай удирдлага нь 2008-’09 онд Global Washington (АНУ) ТББ-д сайн дурын ажилтан, 2015-‘21 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-н дэргэдэх Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөлийн Удирдах зөвлөлгийн гишүүн, 2020 оноос өнөөг хүртэл Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Хөгжил Холбоо (ММЗХХ)-ны Ерөнхийлөгч албан тушаалд сайн дурын оролцоотой байна.

    Хэрэглэгчийнхээ хэрэгцээ, онцлогт тохирсон шийдлүүдийг хүргэх, тухайн салбарын шилдэг туршлагыг санал болгох, гүйцэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд нь туслах, чиглүүлэх, түүнчлэн үйлчлүүлэгчийг чадавхижуулах, цаашид амжилттай оршин тогтнох чадавхийг хөгжүүлэхэд хувь нэмэр болох нь бидний зөвлөх үйлчилгээний зорилго, үр дүн юм.

    Манай компанийн тухай мэдээлэл, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, зөвлөхүүдийн нийтлэл зэрэг мэдээллийг www.ordbconsulting.com вебсайт болон LinkedIn, Facebook хуудсаас хүлээн авахыг урьж байна. Таньд амжилт хүсье!