EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

СИБКАБЕЛЬ ЭНЕРЖИ ХХК

Platinum member https://sibkabel.mn/
Шинэчлэгдсэн огноо: 2023.01.17 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Эрчим хүчний кабель үйлдвэрлэх
ХУДАЛДАА ЦАХИЛГААН, ХИЙ, УУР, АГААРЖУУЛАЛТ Тоног төхөөрөмж

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг (17-р хороо, 1-р хороолол /Өнөр хороолол/, Москвагийн гудамж 43-б)

Байгууллага 70183046
Менежер 99054880
И-мэйл info@sibkabel.mn
  • “Сибкабель-Энержи” ХХК нь анх 2002 онд “Их Минж” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд эрчим хүч, уул уурхай, барилга болон бусад тусгай тоноглол, төхөөрөмжийн бүх төрлийн кабель утаснуудыг аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн хэрэгцээг захиалгаар түргэн шуурхай, найдвартай нийлүүлэн ажиллаж байна.

    Манай компани нь анх 2002 онд “Их Минж” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд  өнөөдрийг хүртэл ОХУ-ын “Сибкабель”, “Иркутсккабель”,  “Томсккабель” үйлдвэрүүдээс цахилгааны бүх төрлийн кабель утаснуудыг худалдан авч, Монголын зах зээл дээр нийлүүлэх үндсэн үйл ажиллагааг эрхэлж байна.

    Манай компани нь 2015 оноос ОХУ-ын “Холдинг Кабельный Альянс” компанийн харьяа “Сибкабель” үйлдвэрийн албан ёсны онцгой эрхэт дистрибьютор болсон.

    2015 онд манай компани Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн импортыг орлох, экспортыг дэмжих төслийн хүрээнд 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлж, өөрийн цахилгааны кабель утасны “МЕК” үйлдвэрээ байгуулсан.

    “МЕК” цахилгааны кабель утасны үйлдвэр нь Монгол улсдаа шинээр бий болж буй үйлдвэрлэл, орчин үеийн евро стандартын тоног төхөөрөмж, Олон улсын ISO 9001:9002, ISO 9001:2000, Монгол улсын MNS, ОХУ-ын ГОСТ стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан цахилгааны кабель утсыг Монголдоо үйлдвэрлэн, дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй гадаадын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

  • Батжаргал
    Батжаргал

    Болор-Эрдэнэ
    Болор-Эрдэнэ