EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

БЭБИ КАМЕЛЬ КАШМЕР ХХК

Шинэчлэгдсэн огноо: 2023.07.25 11:43
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ Ноос ноолууран эдлэл

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (3-р хороо, Хонгор аппартмент)

Байгууллага 77771215
Менежер 86098708
  •    "Бэби камель кашмер” ХХК нь 2015 онд байгуулагдсан. Бид ямааны ноолуур, сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын болон олон улсын харилцагч нарт чанартай түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа анх эхэлсэн. 2019 оноос хөгжлийн бодлого, зорилтоо шинэчлэн боловсруулж, үйл ажиллагаагаа шинэ тавцанд гаргах зорилготойгоор “Мөнгөн кашмер” брэндийг үүсгэн байгуулж 100% ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаагаа тогтмол сайжруулан ажилласаар байна. Бид хэрэглэгч, захиалагчдадаа зориулан тав тухтай орчинд өнгө загварын өргөн сонголтыг нэг дороос хийх боломжийг олгож Дорноговь аймаг Сайншанд хотод 2020 онд, Улаанбаатар хотод 2021 онд “Мөнгөн кашмер” үйлдвэрийн дэлгүүрүүдээ нээн ажиллуулж эхэлсэн. Бүтээгдэхүүнээ загвар дизайн болон чанарын өндөр түвшинд гаргахыг гол зорилтоо болгон мэргэжлийн өндөр зэрэгтэй технологич, дизайнер, ажилчдынхаа сэтгэл ур ухааныг шингээн үйлдвэрлэлээ явуулж байна.

    Эрхэм зорилго: Эрүүл, чанартай, байгалийн түүхий эдээр орчин үеийн хэв маягт тохирсон загварлаг бүтээгдэхүүнийг байгальд ээлтэй үйлдвэрлэлээр бүтээх.

    Эх үүсвэр, тогтвортой байдал: “Мөнгөн Кашмер” брэнд нь ноолууран түүхий эдийн нийлүүлэгч хамт олны олон жилийн туршлага дээр үндэслэн бий болсон брэнд юм. Энэ нь манай бүтээгдэхүүний чанарт онцгой нөлөөлөх хүчин зүйл болж чаддаг. 

    Чанартай үйлдвэрлэл: Дамжлага бүр дээр сэтгэл шингээн, эдэлгээ сайтай, сэтгэлд дотно, биед суулт сайтай, чанартай бүтээгдэхүүнийг бий болгож хэрэглэгчийн гарт хүргэдэг.

  • А.Нандинзаяа
    А.Нандинзаяа