EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

ЭНТО ХХК

Standart member 09:00-18:00 https://ento.mn/
Шинэчлэгдсэн огноо: 2023.06.27 05:30
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн оншлуур, урвалж импортлох, худалдах, ханган нийлүүлэх
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Импортлогч

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (1-р хороо, Нарны зам 89 тоот)

Байгууллага 70121211
Менежер 93133133
И-мэйл support@ento.mn
  • "ЭНТО" ХХК нь анх 1998 онд үүсэн байгуулагдсан. Өдгөө бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй 24 жил ажиллан, 200 орчим ажилтан, 14 сүлжээ эмийн сан, 2 эм ханган нийлүүлэх төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө мэргэжлийн ёс зүйг баримтлан, чанар аюулгүй байдлыг ханган ажилласаар байна.

    Манай компани нь хот болон 21 аймгийн эмнэлэг, эмийн сангуудтай харилцахын зэрэгцээ жил бүрийн Улсын эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерүүдэд амжилттай оролцдог болно.

    Өнөөдөр бид 40 гаруй орны үйлдвэрлэгчээс 1800 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж 5000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, харилцагч, хэрэглэгч нартаа түгээж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байна.

    Манай компани нь дэлхийд алдартай эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч ХБНГУ, Словени, БНСУ, ОХУ, Польш, Хорват, БНЭУ зэрэг орны нэр хүндтэй Ферон, Geropharm, КрасФарма, Сандоз, Firson, Feeltech үйлдвэрлэгчидтэй онцгой эрхтэй, KRKA, Astellas, Синтез, Нижфарм, Best-pharm, Партнер зэрэг үйлдвэрлэгчидтэй албан ёсны эрхтэйгээр сонгогдон чанарын өндөр түвшинд хүрсэн, баталгаатай, сайн чанарын эм бэлдмэлийг хэрэглэгч нартаа хүргэж байгаа билээ. Бидний эрхэм зорилго:

    ЭРХЭМ хэрэглэгч, түнш, ажилтнуудын

    НАНДИН хамтын ажиллагаан дээр үндэслэсэн

    ТЭНГЭРЛЭГ

    ОРШИХУЙ. 

    Бид ҮНДЭСНИЙ эрх ашгийг дээдлэн, САЛБАРЫН хөгжилд хувь нэмрээ оруулан, 

    ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮЛЭГЧ байгууллага болохоор алсын хараагаа тодорхойлон ажиллаж байна. 

  • Б.Номин
    Б.Номин

    Н.Батболд
    Н.Батболд