EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

АРИГ БАНК ХХК

Platinum member Даваа-Баасан:09:00-18:00 https://www.arigbank.mn/mn/
Шинэчлэгдсэн огноо: 2024.04.24 09:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ САНХҮҮГИЙН БОЛОН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Банк

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг (Их Хуралдай Бизнес төв, 14 давхарт, Хан-Уул дүүрэг 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, УБ хот 17030)

Байгууллага 70133060
И-мэйл info@arigbank.mn
  • Монгол Улсын банк санхүүгийн салбарт 26 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай Ариг банк 2014 онд өөрийн түүхэн дэх томоохон шинэчлэлийг хийж, нэрээ цэвэр, тунгалаг гэдэг утга агуулгатайгаар Ариг Банк хэмээн өөрчилж, шинэ бодлого, өнгө төрхөөр харилцагч нартаа үйлчилж эхэлсэн. Бид Улаанбаатар болон Дархан хот дахь салбар, тооцооны төвүүдээрээ  дамжуулан харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг 200 гаруй ажилтнаараа дамжуулан тасралтгүй үзүүлсээр байна.

    Ариг банк нь  2021 онд менежментийн шинэчлэлт хийж, компанийн засаглалаа сайжруулан, худалдааны салбарыг түшиглэсэн дижитал банк болох зорилго тавин ажиллаж байна. Мөн түүнчлэн “Номин Холдинг” ХХК нь Ариг банканд хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийж, дүрмийн санг тав дахин нэмэгдүүлж 100 тэрбум болгосноор төлбөрийн чадвар дээшилж, эрсдэлгүй бөгөөд найдвартай санхүүгийн үйлчилгээг хүргэх баталгаа болсон юм.

    Цаашид Ариг банк дэлхийн банк санхүүгийн салбарын шинэчлэл, инновацыг нэвтрүүлэн, орчин цагийн хэрэглэгчдийн хүсэл сонирхол, амьдралын хэв маягт нийцсэн банк болохыг зорьж, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр авах боломжийг нэмэгдүүлэн ажиллах болно.

    АРИГ Банкны хэтийн зорилт:

    Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний цахим болон биет сувгийн оновчтой хослолоор харилцагчдадаа бүтээдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг, харилцагчийн гайхалтай үйлчилгээтэй, нийгмийн хариуцлагаараа манлайлагч банк болох.

    ЭРХЭМ ЗОРИЛГО

    • Ухаан, Хүсэл, Уран сэтгэмж
    • Улам шинэлэг хамт олноороо
    • Уулзсан бүхний сэтгэлийг хөдөлгөх банк