EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Авосетта

Standart member
Шинэчлэгдсэн огноо: 2024.03.06 12:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ МЭРГЭЖЛИЙН, ШИНЖЛЭХ УХААН БОЛОН ТЕХНИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Судалгаа шинжилгээ хийх
ҮЙЛЧИЛГЭЭ МЭРГЭЖЛИЙН, ШИНЖЛЭХ УХААН БОЛОН ТЕХНИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Зөвлөх үйлчилгээ
ҮЙЛДВЭРЛЭГЧ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС, АН АГНУУР Төмс, хүнсний ногоо тариалалт

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг (ЧД 4 дүгээр хороо бага тойруу, 10, 45 тоот )

Байгууллага 90989999
И-мэйл avosetta976@gmail.com
  • ТАНИЛЦУУЛГА

     

                 Авосетта ХХК нь хувь хүн, бизнес эрхлэгчдэд тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, байгальд ээлтэй бизнес эрхлэхэд нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2013 онд байгуулагдсан.

                 Үйлчлүүлэгчийнхээ хэрэгжүүлэх төслийг байгальд ээлтэй, амжилттай өсөх суурь нөхцөлийг нь тавих үүднээс төлөвлө- хэрэгжүүл- шалга- сайжруул (PDCA) гэсэн зарчмын дагуу байгаль орчны менежментийн чадавхийг бэхжүүлэх, тогтвортой байх боломж, шийдлийг санал болгоно.

                 Бид хараат бус,  мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй, хурдан шуурхай байж, баримт нотолгоонд тулгуурлан үйлчлүүлэгчийнхээ байгаль орчны менежментийг сайжруулах замаар нэр хүндийг нь өсгөх зарчим баримтлан Байгаль орчны мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг.

                 Манайх байгаль орчны салбарын мэргэшсэн зөвлөх, аудитор болон эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг. Компанийн хүний нөөц, техник тоног төхөөрөмж, санхүү бүртгэл, дотоод аудитын журам, мэдээлийн сан (Байгаль орчны хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандартын мэдээллийн сан, байгаль орчны аудитын чиглэлээр)-тай, үйл ажиллагаа явуулах өөрийн ажлын байртай. Дараах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

    • Байгаль орчны удирдлагын менежментийг сайжруулах,
    • Байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах стандарт нэвтрүүлэх,
    • Хүрээлэн буй орчны төлөв байдлын үнэлгээ,
    • Байгаль орчны эрсдлийн үнэлгээ, аудит хийх,
    • Биологийн олон янз байдлын судалгаа, нөөц тогтоох,
    • Байгальд ээлтэй төсөл, хөтөлбөрийг банкны ногоон санхүүжилтийн шаардлагад нийцүүлэн боловсруулах.

     

    Байгальд ээлтэй, амжилттай өсөлттэй бизнес эрхэлдэг хүмүүсийн эгнээнд оруулахдаа байгаль орчны салбарын хөгжлийн чиг хандлага, стандартыг тэгш хүртээнэ.