EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

ХАНАН ШИШГЭД ХХК

Diamond member
Шинэчлэгдсэн огноо: 2023.01.25 10:00
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛЧИЛГЭЭ ТЭЭВЭР БОЛОН АГУУЛАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА Машин, техник тоног төхөөрөмжийн түрээс
ХУДАЛДАА БӨӨНИЙ БОЛОН ЖИЖИГЛЭНГИЙН ХУДАЛДАА Гадаад худалдаа
ҮЙЛДВЭРЛЭГЧ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН АЖ АХУЙ, ЗАГАС, АН АГНУУР Газар тариалан эрхлэх

Байгууллагын хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг (13-р хороо, сургуулийн 22, 381)

Байгууллага 77770711
  • Компанийн танилцуулга:

    Манай компани нь 2006 онд Уул уурхай, үл хөдлөх, гадаад худалдаа, хүнд машин механизмын түрээсийн операторын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж  эхэлсэн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуул хийж, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхыг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн нэг билээ.

    Зорилго:

    Уул уурхайн салбарын дэд бүтцийг өргөжүүлэх, ашигт малтмал түүхий эдийн бүтээгдэхүүнийг дотооддоо хагас боловсруулсан дэлхийд өрсөлдөхүйц үнэтэй, чанартай бүтээгдэхүүн боловсруулан экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх. Монгол улсын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулагч Тэргүүлэгч аж ахуйн нэгж болох.

    Цаашид үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлж, компанийн засаглалыг хөгжүүлж, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах компани болон өсөн дэвжихээр хичээж Монгол Улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн компани болох зорилт тавин ажиллаж байна.

     

    Үйл ажиллагааны чиглэл:

    •           Гадаад худалдаа

    •           Уул уурхай

    •           Үл хөдлөх

    •           Хүнд машин механизмийн түрээсийн болон операторын үйлчилгээ

    Гадаад худалдаа экспортын чиглэлээр сүүлийн жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах “УБТЗ” ХНН-ийн Олон-овоо өртөөний 8-р зам Гаалийн хяналтын бүсийн талбайгаас экспортын ачилт, талбайн үйлчилгээ, ачаа буулгалт, ачих, хадгалалт зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

    Өнгөрсөн хугацаанд 2019 онд 17 удаагын ачилт хийж 57105.46 тонн, 2020 онд 8 удаагын ачилт хийгдэж   26660.49 тонн, 2021 он гарсанаас хойш 2 удаагын ачилт хийж 6574.8 тонн нүүрс экспортолж нийт өнгөрсөн хугацаанд 70255.06 тонн нүүрс БНХАУ-руу экспортолжээ. Бид энэ 2021 онд 150,000 тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

    Өнөөдрийн байдлаар манай компани гадны Erlianhot city Changfa Import and Export trade Co.,Ltd, Erlian City Gangtong Import and Export trade Co.,Ltd, Erlian hot BaiMaoHengDa Food Import and Export Trade Co.,Ltd, Erlian Hot He Shun Co.,Ltd, Erlian Dingsheng Hengtong import & export Co.,Ltd, Inner Mongolia Erlianhot Yuan heng Career Development Co.,Ltd, Inner Mongolia Eren Ikh Delkhii Import and Export Trading Co.,Ltd зэрэг компаниудтай урт хугацааны хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн түүнчлэн үйл ажиллагааныхаа хүрээнд дотооддоо “УБТЗ”ХНН, Гаалийн ерөнхий газар, Татвар, Нийгмийн даатгал, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудтай мөн Арцат манхан ХХК, Булган говь орд ХХК, Прейндшип ХХК, Шанд ложистик ХХК, NCT management LLC зэрэг компаниудтай тогтвортой хамтын харилцаатай ажилласаар байна.

    ХАНАНШИШГЭД ХХК нь байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл өөрийн ажиллагсад болон орон нутгийн ард иргэдийн мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, мэргэжлийн өндөр ур чадвартай олон боловсон хүчнийг бэлтгэн гаргасаар ирсэн билээ. Түүнчлэн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Тухайлбал нийгмийн дэд бүтцийг бий болгох, түүний дотор ард иргэдээ тохилог орон сууцаар хангах, орон сууцтай болох боломж бололцоог нь бүрдүүлэх үйл хэрэгт ашгийнхаа тодорхой хувийг зориулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна.

    Өнгөрсөн хугацаанд өөрсдийн санаачлагаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлан, “Эх орны баялагийг Иргэн бүрт” гэсэн уриан дор дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн нийгэмдээ өөрийн дуу хоолойгоо хүргэхийг зорьж ирсэн билээ.

    • “Түмний байр төсөл”-”Түмний байр түмэнд нээлттэй” уриатайгаар уг төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
    •  “Дулаан өдөр аян” нэртэй өөрсдийн зүгээс санаачлагаараа сайн дурын ажил зохион байгуулсан.
    •  “Хариуцлагатай байгаль эх” зорилтот нэвтрүүлгийг ивээн тэтгэж, хариуцлагатай уул уурхай төсөл хөтөлбөр, санаачлалыг дэмжиж ажилласан.
    • “Монголын ирээдүй” хүүхдийн хөгжлийн санг ивээн тэтгэж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө гар бие оролцон ажилласан.
    • Ажилтай Монгол иргэн - Түмний байр төсөлд хамрагдсан айл өрхийн гишүүдийг томоохон компаниудад ажлын байраар хангах боломж олгох.

    Түүнээс өөрсдийн санаачилгаар хийсэн томоохон төсөл хөтөлбөр, сайн дурын аян, арга хэмжээнээс дурдвал:

    • Түмний байр төсөл

    “Түмний байр” төсөл нь Ипотекийн 8%-ийн зээлд хамрагдах боломжгүй банкны баталгаа хангадаггүй иргэдэд батлан даалт гаргаж орон сууцанд орох нөхцөлийг нь бүрдүүлж өгөхөд дэмжлэг үзүүлэх, цаашлаад агаарын бохирдолыг бууруулах зорилготой төсөл хөтөлбөр юм.

    Уг төслийн хүрээнд 2019, 2020 онд нийт 5 айл өрхийг орон сууцны хөтөлбөрт хамруулж, тус төслийн хүрээнд нийт 400,000,000 дөрвөн зуун сая төгрөгийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зарцуулсан байна.

    Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх линкээс: https://news.mn/sedev/%D0%A2%D2%AF%D0%BC%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B1%D0%B0%D0%B9%D1%80-%D1%82%D3%A9%D1%81%D3%A9%D0%BB/

    • Дулаан өдөр аян

    “Ханан Шишгэд” ХХК-иас гэр хорооллын зорилтод айл өрхөд 200 шуудай сайжруулсан шахмал түлш үнэгүй тараан, сайн үйлсийн аяныг “Улс тунхагласны баяр” болон “Их эзэн Чингис хааны” мэндэлсэн ой тохиож буй амралтын хоёр өдөр зохион байгууллаа. Ингэхдээ бид хороодын хэсгийн ахлагч нартай холбогдож, тусламж шаардлагатай гэсэн айл өрхүүдэд шахмал түлшээ тараасан юм.

    Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх линкээс: https://www.facebook.com/MASS.TV.OFFICIAL/posts/2834684689916968/

    • Байгаль эх, Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг

     "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс хамтран зохион байгуулж буй "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд 2019 онд амжилттай зохион байгуулж, ивээн тэтгэгч байгууллагаар оролцож өөрсдийн дуу хоолойгоо хүргэж ирсэн билээ.

    Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх линкээс: https://www.facebook.com/watch/live/?v=711266649617254&ref=watch_permalink

    Холбоо барих :

    Хаяг: Гранд плаза 15 давхарт 1508 тоот

    Утас: 77770711  Гар утас: 99115584, 99113612

    Цахим хаяг: khananshishged@gmail.com

    FB хуудас: Хананшишгэд ХХК / https://www.facebook.com/khananshishged/,  

                        Түмний байр төсөл / https://www.facebook.com/tumniibairtusul/

    Contact us:

    Location: Grand plaza, 15th floor, 1508 number

    Telefon: 77770711  Mobile: 99115584, 99113612

    Mail address: khananshishged@gmail.com

    Вэб сайт: Хананшишгэд ХХК / https://www.facebook.com/khananshishged/

                        Түмний байр төсөл / https://www.facebook.com/tumniibairtusul/