EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар Баруун бүсийн форум Баруун бүсийн үзэсгэлэн

Тэргүүн сонголт

Diamond member Хөвсгөл аймаг, Мөрөн сум https://www.facebook.com/terguunsongolt
Шинэчлэгдсэн огноо: 2023.10.25 10:42
Эдийн засгийн ангилал: Салбар: Чиглэл:
ҮЙЛДВЭРЛЭГЧ Үндэсний үйлдвэрлэгч Оёдол үйлдвэрлэл
Байгууллага 99101417
  • КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА

     “Тэргүүн сонголт” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан. Манай байгууллага импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Ихэмсэг”  брендийн ор дэрний хэрэгсэл (хөвөн, мяндсан, тэмээний ноос, хонины ноосон хөнжил, цагаан хэрэглэл, гудас матрасс), нярайн хэрэгсэл (нярайн өлгий, нярайн даавуу, хувцас) болон ажлын хувцас зэрэг 10 гаруй нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Одоогоор үндсэн 11 ажилтан, 5 гаруй гэрээт ажилтантай.

    2016-2018 онд компаний үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор өөрийн үйлдвэрлэл үйлчилгээний өөрийн байртай болж, ажлын байрыг нэмэгдүүлж, хөнжил хавагч машин худалдан авч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Манай үйлдвэр хөнжилдөө БНХАУ-ын үйлдвэрээс OEKO-TEX SHFO-043743 стандарт хангасан мяндас, угааж самнасан цэвэр тэмээний ноос, хонины ноос зэрэг түүхий эд материалыг ашигладаг.

    2020 онд үйлдвэрийн байраа шинэчилж, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Энэ онд Хөвсгөл аймгийн төрийн өмчийн 42 хүүхдийн цэцэрлэг, 26 сургуулийн дотуур байрны зөөлөн эдлэлийг чанар стандартын шаардлага хангасан  цагаан хэрэглэл, хөнжил, гудас, орны бүтээлэг, дэр зэрэг бүтээгдэхүүнээр иж бүрэн хангасан. Мөн аймгийн 20 гаруй аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудад гэрээнд тусгагдсаны дагуу цагаан хэрэглэл, хөнжил, гудас болон ажлын хувцас нийлүүлэн хамтран ажилласан.

    Шагналууд:

    • 2010 онд Татварын албаны “Хөх дэвтэр”
    • 2019 онд Монголын худалдаа аж үйлдвэр танхимын Хөвсгөл салбар танхимын “Entrepreneur – 2019” – Сум орон нутгийн оны шилдэг “Шинэлэг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААН”
    • 2020 онд “Хөвсгөл түншлэл” үзэсгэлэн худалдааны “Импортыг орлох үйлдвэрлэгч”
    • 2020 онд Аймгийн “Шилдэг татвар төлөгч ААН”